Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэм Зэм ба "төмөр тайз"

2022-3-11
0
ЖИРГЭХ

Сэтгүүлч Д.Батчулуун би иргэн Радион Романович Раскольниковын үйлдсэн  хүн амины хэргийн шүүх хуралд гэрчээр оролцов. Үнэндээ “Орфей” театрын хаалгаар орох хүртэл шүүх хурлын тухай мартсан байлаа. Танхимын хаалгаар орохын зэрэгцээ “Радион Романович Раськолниковын үйлдсэн хүн амины хэргийн шүүх хуралд гэрчээр татагдсан та бүхэн шүүх танхимд суудлаа эзэлнэ үү” гэх нь тэр. Энэ мөчид, яг энэ мөчид л хаана ирснээ гайхаж, эргэн тойрноо ажин хэсэг зогсов. Театр, тайз, хүмүүс л нүдэнд тусна. Тухайлбал, хаалттай хөшиг, олон эгнээ суудал, улаан өнгийн суудлын бүрээс, утсаараа зураг дарж буй хүмүүс л харагдсан. Ингээд би ч мөн суудлаа эзэллээ. Бусдын л адил сошиал хаягтаа өнөөдрийн түүхээ хуваалцаад амжив.

Хэсэг хормын дараа жүжиг эхэллээ. Үгүй ээ, үгүй...Шүүх хурал эхэлсэн хэрэг л дээ.

Шүүх танхимд шүүгч орж ирэх гэж байгаа тул гэрчүүдийг судлаасаа босохыг хүслээ. Гэрчүүд босч шүүгчид хүндэтгэл үзүүлснээр шүүх хурал албан ёсоор эхлэв. Энэ цаг мөчөөс эхлэн амьсгаагаа даран, тайз дэлгэцээс нэг хором ч харцаа салгаж чадсангүй. Харц минь тайзанд туссан ч бодол минь аль хэдийнээ Гэм Зэм жүжгийн зохиол дотор тэнэж яваа. Шүүх хурал эхлэхэд Раскольников гартаа гав гинжтэй, толгой гудайлган сууна. Харин Улсын яллагч Алена Ивановна, Өмгөөлөгч Дмитрий Прокофьевич Разумихин нар өөрсдийн цуглуулсан баримтыг нотлох гэж улайрна. Тэдний гэрчээр дуудсан хүмүүс болох Офицер, Зосимров, Заметов нар үзэгчдийн соронзон мэт татаж байв. Өөрсдийн дүрийн зан чанар, үүргийг маш тодоор харуулж чадсан дүрүүд. Тухайлбал, аллагын дүр зургийг үзүүлж байгаа нь дотор арзайлгам.

Шүүх хуралдаа бүрэн анхаарлаа төвлөрүүлж, хэргийн тухай нухацтай бодолд автсан надад жүжгийн завсарлага хэрэггүй санагдсаныг нуугаад яах вэ. Дараагийн үзэгдэл юу байх бол гэх хүлээлтийг үзэгчдэд, шүүх хурлын талаар дүгнэлт хийх боломжийг гэрчүүдэд олгож буй нь үнэндээ зөв.

ТӨМӨР ТАЙЗ: Уншигч та бүхэн “Орфей” театрын тайзыг сошиалаас харсан гэдэгт итгэлтэй байна. Би хувьдаа тайзыг хараад “тайз нь ердөө л энэ давхар, цайвар өнгийн төмөр гэж үү, илүү чамин зүйл байхгүй юм уу” гээд их дурамжхан харж байсан юм. Жүжиг тоглохдоо өөрөөр чимэглэж байршуулах байх гэж горьдсон хэрэг. Гэтэл нөгөөх тайз миний өчүүхэн бодол, горьдлогыг холын хол аваачаад чулуудсан гэхэд хилсдэхгүй. Тайзан дээр хэд хэдэн үзэгдэл зэрэг тоглогдож байсан нь нэг дүрсээс нөгөөд шилжиж буй дэлгэцийн уран бүтээл шиг. Тийм ээ, тайз үүргээ маш сайн биелүүлсэн. Найруулагч М.Батболд тайзыг бүрэн дүүрэн ашиглаж, амрах чөлөө өгөөгүй нь жүжгийн турш харагдана. Мөн жүжигчид энэхүү тайзан дээр ноёлож чадсан юм.

АЛЛАГЫН ДҮР ЗУРАГЛАЛ: Шүүх хуралд гэрчээр оролцсон Заметов аллагын тухай дүрслэн харуулна. Үйл хөдлөлөөрөө дүрслэн харуулж буй нь аллага нүдэнд зурвас хийн харагдах шиг л болсон. Тийм бодитой.  Хамгийн гайхшруулсан нь түүний зүүн гар байв. Баруун гар нь Раскольниковын гарыг төлөөлнө. Харин түүний зүүн гар Раскольниковд алуулсан Алёна Ивановна эмгэний гарыг төлөөлжээ. Тийм ч учраас яг л эмэгтэй хүний гар шиг урт улаан өнгийн хумстай байсан нь үзэгчдийг дуу алдахад хүргэсэн юм. Яг л хоёр хүний өөр өөр гар шиг.

     Эрхэм хүндэт уншигчдаа, эргэн шүүх хуралдаа орох цаг болжээ. Миний хувьд шүүх хурлаас 15 минут завсарлахад эргэн шүүх хуралд ормооргүй мэт хоосон мэдрэмж төрж байв. Учир нь Раскольниковын гал цоггүй нүдийг дахин ширтэхээс айсан байх л даа. Гэсэн ч орохоос өөр сонголтгүй. Би чинь энэ дуулиант хэргийн гэрчээр оролцож буй хүн шүү дээ.

Жүжиг шүүх хурлаар үргэлжилсэнгүй. Харин аллага үйлдэгдсэнээс хэд хоногийн дараа гээд цааш үргэлжлэв. Юу болсон талаар олж мэдэх онцгой боломж.  Раскольников хүн алсан тухайгаа хүн бүрээс нууна. Харамсалтай нь мөрдөгч Порфирий Петрович сэжим авч, алуурчны сэтгэл зүйг анзаарах нь тэр. Дараагийн уулзалт дээрээ мөрдөгч Раскольниковыг хэргээ хүлээхийг шаардана. Тэрээр хүн алсан тухайгаа ээж Пульхерия Александровна, дүү Дуня нараасаа хүртэл нууна. Харин сэтгэлт бүсгүй Соняатай уулзаж, нүглээ олон түмэнд илчлэхээр шийднэ. Ингээд өөрийн хэргээ хүлээснээр цаазын ялаас мултарч, Сибирт цөллөгдөнө. Ийнхүү цөллөгийн хугацаа дуусаж Раскольников дахин төрж чадсан юм. Харин одоо би Раскольниковын нүд рүү ширтэхээс айхгүй байна.

НЭГ ДҮРД ТАВАН ЖҮЖИГЧИН: Мөрдөгч Порфирий Петровичийн дүрд таван жүжигчин тоглосон.Тэд яг л нэг хүн шиг дүрээ амилуулжээ. Хэл яриа, үйл хөдлөл гээд биширмээр. Жүжигчин Б.Одгэрэл жаран настай хөгшин өвгөний дүрийг бүтээсэн нь миний сонирхлыг туйлын ихээр татсан юм. Энэхүү жүжгийг үзэх томоохон шалтгаануудын нэг нь энэ байлаа. Гэтэл би жаран настай хөгшин өвгөний дүрийг олж харсангүй. Хиймэл үсээ авахад араас нь цухуйх үл мэдэгдэх буурал үс, жаахан бүдүүрэх хоолойн өнгөнөөс үл ялиг таньсан. Миний хүлээлтэд харамсалтай нь хүрээгүй билээ.

ОЛОН ӨНЦӨГ: Жүжгийг үзсэн хүн бүр найруулагчийн ур ухаан, жүжгийн тавилтын тухай ярьж байна. Үнэхээр үзсэн хүн бүр ярихаас аргагүй амьд мэдрэмж, гайхалтай уур амьсгалыг мэдрүүлсэн юм. Үзэгдлүүдийг хэдэн талаас нь харуулж байгаа нь дэлгэцийн уран бүтээл шиг. Үүнийг үзсэн хүн л мэдэрч, тэр гайхалтай олон өнцгийг харж чадна гэдэгт итгэлтэй байна.

Миний анхны үзсэн тайзны уран бүтээл маш өндөр босгоор ийнхүү эхэлсэн юм.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Jane (202.126.88.51)
    Нийтлэл таалагдлаа. Үзмээр санагдаж байна шүү.
    2022 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.57.92.26)
    бид нар жүжиг үзэх сонирхолгүй байсан одоо шинэ үе эхэлж хүмүүс үзэх дуртай болж байна сүүлийн үеийн сонирхолгүй киноноос дээр юм байна
    2022 оны 03 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    25 мин
  • НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр барилга байгууламжийг барих гүйцэтгэгч шалгарлаа
    52 мин
  • Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ.
    58 мин
  • Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    1 цаг 9 мин
  • Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
    1 цаг 14 мин
  • Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
    2 цаг 59 мин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    3 цаг 22 мин
  • Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
    3 цаг 36 мин
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
    4 цаг 2 мин
  • Монгол Улсын авлигын индексийн оноо 2 пунктээр буурч, 10 байраар ухарлаа
    4 цаг 23 мин
  • Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    4 цаг 34 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
    4 цаг 41 мин
  • Өнөөдрийн аймаг, цэргийн харцага начин цолтны барилдаанд хэн түрүүлэх вэ?
    4 цаг 57 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 13 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
    6 цаг 30 мин
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    20 цаг 20 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    21 цаг 0 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    21 цаг 41 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    22 цаг 19 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    23 цаг 14 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК