Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Дашням: Цаашдаа үндэсний хэв маягаа хадгалсан уран бүтээлүүд хийнэ

2022-3-17
0
ЖИРГЭХ

The Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч, дуучин Э.Дашнямтай ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе

-Баярлалаа, чамд ч бас

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас тань яриагаа эхэлье. Шинэ уран бүтээлийнхээ тухай хуваалцахгүй юу?

-Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл өчигдөр орой “Хайрхан” гээд шинэ уран бүтээлээ цацлаа. “Хайрхан” дуу байгаль дэлхий, ан амьтнаа хайрлах, гэсэн утга санааг агуулж буй юм. Бүх л зүйл амьтай. Тиймээс хүндэтгэлтэй хандаж, байгаль эх дэлхийтэйгээ соёлтой харьцаасай хэмээн бодож энэхүү уран бүтээлээ гаргасан. Байгальд, бугатай зураг авалт зэрэг хүнд зохиолтой дуу болохоор сар гаруй хугацаанд клипний зураг авалт хийлээ. Мөн өөр уран бүтээлүүд хийгдэж байна. Удахгүй зунаас шинэ уран бүтээлүүдээ цацах төлөвлөгөөтэй байна даа.

-Та 2015 онд СУИС-г төгссөн. Сургуулиа төгсөөд уран бүтээлийн гараагаа эхэлсэн юм билээ. Тухайн үед ямар уран бүтээл гаргаж байв? Урын санд тань хэдэн дуу байна вэ?

-Тийм ээ. Хамгийн анх 2014 онд “Эрэмгий хээр” гээд морины тухай дуугаа цацсан. Түүнээс хойш нэлээд хэдэн уран бүтээл хийжээ. Одоогийн байдлаар 20 орчим уран бүтээл бий. Үүнээс зургаа долоо орчим нь клиптэй цацагдсан уран бүтээлүүд байгаа.

-Та The voice of Mongolia шоунд эхний шатанд “Бүсгүй” дууг дуулсан. Харин саяхан Хурд хамтлагтай хамтран “Бүсгүй” дууг клипжүүлж, дахин амилууллаа. Монголын ард түмэн маш сайхан хүлээж авсан шүү дээ. Энэ тухай хуваалцахгүй юу?

-Хурд хамтлаг байгуулагдсаны 30 жилийн ой ирэх жил болох гэж байна. “Бүсгүй” дуу зохиогдоод 20 орчим жил дуулагджээ.  Ард түмэнд олон жил дуулагдсан, үг аялгуу их гоё дуу. Домогт Хурд хамтлагтай хамтран энэхүү гайхалтай дууг дуулах азтай хувь заяа надад тохиосон. Үүнд их баярлаж явдаг даа.

-Тантай өмнө нь холбогдоход хөдөө явна гэж байсан. Аав, ээж дээрээ очих зав чөлөө хэр олдож байна вэ? Урлагийн хүн их завгүй байдаг шүү дээ.

-Тэгэлгүй яах вэ. Бид нар чинь цаг наргүй л ажиллаж байдаг хүмүүс шүү дээ. Ард түмэнд дуу хуураар үйлчилж, ард түмнийг соён гэгээрүүлэх, сэтгэлийг нь дуу хуураар жаргааж баяр баясгалан төрүүлэх гэж хичээж явдаг хүмүүс. Тийм ч учраас их зав муутай байдаг даа. Манайх Төв аймагт байдаг юм. Аав ээж дээрээ зав гаргаж очилгүй яах вэ.

-Хоёр ой гарантай байхдаа морь унаж сурсан гэж нэг ярилцлагадаа дурдсан байна лээ. Их багаасаа морь унаж сурчээ? Мөн хурдан морь хэзээнээс унаж сурсан бэ?

-Номхон морь унадаг байсан л даа. Модон эмээл дээр мордуулаад, резинээр хөл уячихна. Тэгээд л хөтлүүлээд явдаг байсан. Тэгээд дөрвөн настайгаасаа хурдан морь унаж эхэлсэн.

-Хурдан морь унадаг хүүхэд сайхан гийнгоолдог. Гийнгоолохыг уртын дуутай дөхүү ч гэж ярьдаг. Гийнгоолох уртын дуу дуулахад тань нөлөөлсөн болов уу?

-Тийм ээ. Гийнгоолох уртын дуутай их төстэй. Гийнгоолохдоо морины Хаянхярваа бурхны зүрхэн тарни уншдаг. Тэгээд л цаашаа гийнгоолоод явдаг даа. Мэдээж нөлөөлсөн гэж боддог.

-Уртын дуу дуулах болсон тухайгаа хуваалцахгүй юу?

-Арван жилд байхад манай Алтан булаг суманд Цагаан-Өвгөн гэж Монгол туургатан театрын уртын дуучин ирсэн юм. Тэр хүнээр Хөөрхөн халиун, Цомбон туурайтай хүлэг зэрэг уртын дуу заалгаж байлаа. Түүнээс хойш уртын дуучин болохоор шийдсэн дээ. Мөн үндэсний өв соёлыг тээж, өвлүүлж авч явах үүрэг бидэнд бий. Тэр хариуцлагынхаа хүрээнд уртын дуугаа дуулсаар байна.  

-Уртын дууг хөдөө талд дуулах, тайзан дээр эсвэл хязгаарлагдмал орон зайд дуулах ялгаатай байх, тийм үү?

- Их ялгаатай. Хөдөө тал хээр газар дуулахад их сайхан. Уртын дуу тал хээр газар морио унаад давхиж явахдаа л зохиосон байх гэж боддог юм. Мөн чонын улианаас үүссэн ч гэж ярьдаг. Тэгэхээр хөдөө талд дуулах, тайзан дээр дуулж байгаа сэтгэл зүй өөр байдаг.

-Та хөгжмийн зохиолч, удирдаач Б.Дамдинсүрэн гуайн зээ хүү. Өвөө тань таныг урлагийн хүн болоход нөлөөлсөн үү?

-Өвөө маань намайг төрөхөөс жилийн өмнө нас барсан. Мэдээж генийн хувьд тодорхой хэмжээний нөлөөлсөн гэж боддог. Тийм ч учраас би ингээд дуулаад явж байгаа. Мөн миний аав, ээж хоёр их сайхан дуулдаг хүмүүс бий.

-The Voice of Mongolia шоуны сүүлийн хоёр шатанд гадаад дуу дуулсан шүү дээ. Зарим үзэгчид шүүмжлэлтэй хандаж байсан. Одоо гадаад дууг гаргаахгүй болсон уу?

-Одоо гадаад дуу дуулахгүй байгаа. Хэллэг дуудлага зэрэг нь хэцүү юм билээ. Цаашдаа дуулах л байх даа.

-Та их мэдрэмжтэй, урлагийнхны хэлээр дотортой дуучин. Дуугаа мэдэрч дуулах их чухал байдаг байх, тийм үү?

-Тийм ээ. Сайхан уулын тухай дуу дуулж байвал уул усныхаа тухай бодож, ээжийн тухай дуу дуулж байвал ээжийгээ бодож, бүсгүйн тухай дуу дуулж байвал хайртай бүсгүйнхээ тухай бодож дуулдаг даа. Өөр зүйл бодож дуулбал хүмүүсийн сэтгэлд хүрэхгүй л даа.

-Таныг хурим чадварлаг хөтөлдөг тухай дуулсан. Хэзээнээс хурим хөтөлж эхэлсэн бэ?

-Оюутан байхдаа тав арван цаас олох гээд л олон зүйл хийдэг байлаа. 2012 оноос эхлээд арга хэмжээнүүдэд хөтлөлт хийдэг байсан. Хурим найр, шинэ жил гээд л... Одоо бол хөтлөлт хийхгүй байгаа. Хөтлөгч хоолойд гэмтэй байдаг. Тухайлбал, байнга орилж хашгарна, хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөх гэж их юм болно оо.

-Цаашдаа ямар төрлийн уран бүтээл гаргах вэ? Мэдээж, уртын дуугаар дагнахгүй байх?

-Үндэсний хэв маягаа хадгалсан уран бүтээл гаргах бодолтой байна. Уртын дуу, ардын дууг орчин үеийн болгож уран бүтээл хийхийг зорьж байна даа..

-The Voice of Mongolia шоу явагдаж байгаа. Оролцогчид танд ямар санагдаж байна вэ? Таны оролцож байсан үеэс ялгаа байна уу?

- Хүүхдүүд мундаг авьяастай байна. Гайхалтай сайхан дуулж байна. Харин тэд гадаад дууг төрөлх хэлээрээ дуулж байгаа мэт сайн дуулдаг. Харин Монгол дуугаа гаднын хүн шиг дуулж байгаа мэт дуулж байна. Ер нь миний орж байсан үед ч тийм байсан.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

- Баярлалаа. Та бүхэнд ч бас.

Д.Батчулуун

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (150.129.140.50)
    Түвшинбаяртай гаднах төрхөөрөө адилхан ч юм шиг.
    2022 оны 03 сарын 18 | Хариулах
  • Сайхан (202.9.47.17)
    Дашням хүүг, Монгол дууг ингэж сайхан гайхамшигтай дуулахад нь үнэхээрийн их талархаж явдаг. Уран бүтээлд нь амжилт хүсэж, эрүүл энх, аз жаргалтай амьдраарай.
    2022 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.27.170)
    xoorxon schuu urlagiin Yhjinlcham burchaniig dachin dachin schutej mongol duugaaraa tumen olondoo dandaa egschigluulen baichiin saichan erooliig aviaaslag duudee ylamjilay.
    2022 оны 03 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    23 мин
  • НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр барилга байгууламжийг барих гүйцэтгэгч шалгарлаа
    50 мин
  • Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ.
    57 мин
  • Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    1 цаг 8 мин
  • Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
    1 цаг 12 мин
  • Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
    2 цаг 57 мин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    3 цаг 20 мин
  • Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
    3 цаг 34 мин
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
    4 цаг 1 мин
  • Монгол Улсын авлигын индексийн оноо 2 пунктээр буурч, 10 байраар ухарлаа
    4 цаг 21 мин
  • Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    4 цаг 33 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
    4 цаг 39 мин
  • Өнөөдрийн аймаг, цэргийн харцага начин цолтны барилдаанд хэн түрүүлэх вэ?
    4 цаг 55 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 12 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
    6 цаг 28 мин
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    20 цаг 19 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    20 цаг 59 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    21 цаг 40 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    22 цаг 18 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    23 цаг 12 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК