“Фантастик продакшн" "Зура 2: Цурам Ажиллагаа” уран сайхны киноны албан ёсны трейлерийг танилцуулж байна. Ийнхүү үзэгчдэдээ ирэх есдүгээр сарын 9-ны өдөр киноны нээлтээ хийхээр товлолоо.
"Зура" уран сайхны киноны нэгдүгээр ангид улс төрчдийн хууль бус үйлдэл, ажлуудын талаар үйл явдал өрнөж байсан. Тэгвэл энэ удаад цоо шинэ үйл явдал, шинэ зохиолтойгоор үзэгчдэд хүрэх нь. Уншигч та бүхэн трейлерээ хүлээн авч үзнэ үү.