Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2024-4-29
0
ЖИРГЭХ

Уншигч та бүхэнд дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар 05-ны өдрийн зурхайг танилцуулж байна.


Хонь

Энэ долоо хоногт илүү шаргуу ажиллаж, сахилга баттай байж, бүх зүйл дээр өмнөхөөсөө илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай болно. Та угаасаа боломжийг алддаггүй, шаргуу хөдөлмөрч хүн юм. Энэ чанараа далд нуулгүй гаргаж ирээрэй. Зүгээр сууснаар ямар ч үр дүн гарахгүй. Бага унтаж, зорилгодоо төвлөр. Ур чадвараа үргэлж дээшлүүлж байгаа цагт өөрийгөө харуулах мөч ирэхдээ л ирнэ. Хайр дурлалын харилцаа аз жаргалтай байна. Хичээж зүтгэх шаардлагагүйгээр харилцаа тань эв найртай, романтик байна. Санхүүгийн байдал сайн байна. Гэхдээ мэргэжлийн хүнтэй зөвлөлдөхгүйгээр чухал шийдвэр гаргах хэрэггүй. Эс бол ноцтой асуудалд орооцолдож магадгүй.

Үхэр

Энэ долоо хоногт та сэтгэл хөдлөлөө мэргэжлийн хүн шиг л зохицуулж чадна. Тэвчээртэй байснаар сэтгэл хөдлөлөө зөв чиглүүлэх боломжтой болно. Бусад хүний сэтгэл мэдрэмжид болгоомжтой ханд. Хүмүүс таныг зорин ирж, зөвлөгөө авч, сэтгэл мэдрэмжээ хуваалцаж магадгүй. Долоо хоногийн турш нэгээр тогтохгүй сайхан мэдээ дуулна. Гариг эрхсийн нөлөөгөөр та ямар ч хүнд бэрхшээлтэй зүйл тулгарсан даван туулж чадна. Хүссэн үр дүндээ хүрье гэвэл аливаа зүйлийг заасан цаг хугацаанд нь хийж дуусгадаг байхыг хичээ. Хайр дурлалын харилцаа тань төөрөлдсөн байдалтай байна. Та өөрийнхөө мэдрэмжид эргэлзэнэ. Шинэ хүнтэй танилцах боломж гарч магадгүй. Санхүүгээ удирдах чадварыг тань сорьсон үйл явдлууд болно. Тиймээс мөнгөтэй холбоотой асуудалд нягт нямбай хандаарай.

Ихэр

Буруу хүмүүст итгэснээсээ болж алдаа гаргаж магадгүй. Мөнгөтэй холбоотой асуудлаар эсвэл сэтгэл санаатай холбоотой байдлаар бусдад хэт их итгээд буруутаж магадгүй. Тиймээс бусдад яаран бүү итгээрэй. Амар амгалан, тайван байдлаа үргэлж хадгалахыг зөвлөе. Аливаа зүйлийн талаар хэт их маргаан шуугиан дэгдээх хэрэггүй. Энэ нь танд ашиг тустай юуг ч авчрахгүй. Ямар нэгэн чухал шийдвэр гаргах хэрэггүй. Ирээдүйн карьерынхаа талаар нухацтай бодож, шаардлагатай бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Хайр дурлалын харилцаанаас болж эвгүй байдалд орох магадлалтай байна. Хайртай хүн тань танд эргэлзэж магад. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Томоохон худалдан авалт хийх магадлалтай.

Мэлхий

Оюун ухаан, сэтгэл хөдлөлөө ухаалгаар удирдахыг шаардах долоо хоног. Хэрэв та сэтгэл хөдлөлөө даган давалгаалж, урсгал даган урсвал үр нөлөө нь сайнгүй байна. Асуудлыг зүрхээрээ шийдэх үү, тархиараа шийдэх үү гэдэг хамгийн чухал. Жижиг асуудал, хов живэнд анхаарлаа хандуулах шаардлагагүй. Энэ долоо хоногийг илүү том зүйлүүдэд зориулаарай. Асуудалд практик талаас нь логиктой ханд. Ажил дээрээ эв найртай, тайван байна. Хүссэн зүйлдээ нэг их зоволгүйгээр хүрч чадна. Харин хайр дурлалын тухайд хайртай хүнтэйгээ цагийг сайхан өнгөрөөнө. Танд өгөх зөвлөгөө гэвэл ганц өөртөө бус цаад хүндээ нэг удаа анхаарал хандуулаарай. Санхүүгийн байдал сайжирна. Мөнгө олох олон эх сурвалж нээгдэж магадгүй. Бүх боломжийг алдалгүй шүүрч авах боломж танд байна.

Арслан

Өмнө нь хэн нэгэнд гомдсон сэтгэлийн шархаа та өчнөөн удаан тээж яваа бололтой. Өөрийгөө ингэж бүү зовоогоорой. Тэр шархаа хэн нэгэнтэй хуваалц. Эмч, сэтгэл зүйч, эс бол зовлонг тань хуваалцах өөр хэн нэгэн байгаа бол тэдэнд сэтгэлээ нээхээс бүү ич. Зовлонгоос ангижрахыг хүсвэл хэн нэгэнтэй ярилц. Нөгөөтэйгүүр та өөрөө ч бас үйлдэл, хандлагаараа хэн нэгнийг гомдоогоод яваа юм биш биз. Бага зэрэг анхаарал халамжтай, энэрэнгүй байгаад үзээрэй. Ажил мэргэжлийн хувьд зарим нэг саад бэрхшээл гарах ч өсөлтийн долоо хоног гэж ойлгоход болно. Шийдэгдээгүй асуудлууд энэ долоо хоногт шийдэгдэнэ. Хайр дурлалын харилцаа ч бас тодорхой, ойлгомжтой байна. Өмч хөрөнгө, өв залгамжлалтай холбоотой асуудлуудаа шийдэж чадна. Хөрөнгө оруулалт хийвэл үр өгөөж нь сайн байна.

Охин

Эрдэм мэдлэг, мэргэн ухаан тань энэ долоо хоногт маш их хэрэг болно. Хүмүүс танаас санал сэтгэгдлийг тань асууж, зөвлөгөө авахыг хүснэ. Өөрт оногдсон эрх мэдэл, албан тушаалыг энэ удаад өөртөө ашигтайгаар ашигла. Таны сэтгэл татах чадвар энэ долоо хоногт өндөр байна. Хүмүүс танд татагдана. Шаргуу хөдөлмөрлөж, түүнийхээ хэрээр үр шимийг нь хүртэнэ. Ажлын зорилгоор аялж магадгүй. Ганц бие хүмүүст романтик харилцаа үүсгэх боломж гарч магадгүй. Хүсэн хүлээсэн хүнээ та гайхашруулж чадна. Хайртай хүнтэйгээ хэрүүл маргаантай байсан бол энэ асуудлаа шийдэж чадна. Санхүүгийн байдал сайн байна. Мөнгө олох янз бүрийн эх үүсвэр гарч ирнэ. Удаан хугацаанд хүсэн хүлээсэн үл хөдлөх хөрөнгөө худалдан авч магадгүй.

Жинлүүр

Мэдрэмжтэй, эгдүүтэй, таныг гэсэн хүний сэтгэлийг мэдэрнэ. Сэтгэл хөдлөм санал тэр хүнээс авна. Та энэрэнгүй, өглөгч байж, бусдын сайхан сэтгэлийг хүлээж аваарай. Ажил мэргэжлийн хувьд сайн үр дүн авчрах долоо хоног. Өгсөх, уруудах гэдэг зүйл өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг. Гэлээ гээд амьдрал тасралтгүй үргэлжилсээр байх тул аль болох гэрэл гэгээтэй талыг нь харж, сөрөг бараан зүйлсийг үл тоомсорлож сураарай. Долоо хоногийн сүүлээр сайхан мэдээ сонсож магадгүй. Олон нийтийн арга хэмжээнд оролцох санал ирэх ч ганцаараа байх нь илүү таатай санагдана. Санхүүгийн байдал сайжирна. Гэсэн хэдий ч хэлэлцэх, чухал шийдвэр гаргах шаардлагатай асуудлууд бас байна. Амьдралын хэв маягаа жаахан өөрчлөхөд чөлөөт цаг хангалттай их гарах болно.

Хилэнц

Тэвчээр бол энэ долоо хоногийн түлхүүр юм. Тэвч, итгэ, хүлээ, тэгвэл та ялна. Гадаадад суралцах юм уу ажлын айчлалаар гадаад орныг зорьж магадгүй. Ажлын талбарт томоохон сорилт тулгарна. Сорилтыг даван туулахад амаргүй байх ч гэлээ ард нь нэгэнт гарсан цагт асар их амжилтад хүрнэ. Хайр дурлалын харилцаа эерэг эрчимээр дүүрэн байна. Таны романтик байдал хэт давамгай байна. Чухал шийдвэр гаргахдаа хэт яарах хэрэггүй. Гэр бүлийн хүнтэйгээ нухацтай сайн ярилцахгүй бол сүүлд нь ноцтой үр дагавар дагуулж магадгүй. Томоохон хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө мэргэжлийн хүний зөвлөгөөг сонс. Сахилга баттай байж чадвал олон зүйл дээр сайн үр дүн харна. Ганц бие хүмүүс тууштай харилцааг хүсч, чухал шийдвэр гаргаж магадгүй. Мөн уран бүтээлч хүмүүс бодож явсан санаагаа бодит болгон хэрэгжүүлнэ.

Нум

Өнгөрсөн хугацаанд та тал тал тийш хангалттай их гүйжээ. Одоо амарч, тайван байх цаг тань иржээ. Энэ долоо хоногт та хэд хэдэн зүйлээс болж ихээр бухимдах магадлалтай. Тэвчээртэй байж, дотоод сэтгэлээ сонсохыг зөвлөе. Дотор хүнээ өнгийж чадвал өөрийгөө аль хавьд байгааг мэдэж авна. Томоохон төсөл дээр ажиллаж байгаа хүмүүс саад бэрхшээлтэй тулгарч магадгүй. Гэсэн хэдий ч хүссэндээ хүрэх зориг тэмүүлэл тань дүүрэн байна. Хайр дурлалын харилцаа амаргүй байна. Хайртай хүнээ, гэр бүлээ аз жаргалтай байлгая гэвэл санаачлагыг гартаа авч, өөрөөсөө бүхнийг эхэл. Та өөр дээрээ тулж ажиллах шаардлагатай байна. Хайртай хүнтэйгээ аялалд гарч магадгүй. Зардлаа хянаж, хэрэгцээгүй худалдан авалтаа танахгүй бол сүүлд нь энэ их мөнгийг юунд үрснээ санахгүй ч байж магадгүй шүү.

Матар

Удахгүй таны амьдралд маш сайхан хүн орж ирэх болно. Гэхдээ тэр нь таны хэдийнэ таньдаг байсан хүн байх магадлалтай. Олон нийтийн арга хэмжээний үеэр та тэр хүнийг шинээр таньж мэдэх юм. Ажлын талбарт буруу хүнд итгэхээс сэрэмжил. Энэ нь танд маш их хохирол учруулж магадгүй. Та энэ долоо хоногт маш бүтээлч байгаа тул үүнийгээ ашиглаад шинэ санаа гаргаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд тохиромжтой. Хайртай хүнтэйгээ аз жаргалтай мөчүүдийг өнгөрөөнө. Гайхалтай аялалд ч гарч магадгүй. Хоолны дэглэмдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Эрүүл хооллолт нь таны гоо үзэсгэлэнгийн түлхүүр болно. Та ганц бие ч бай, хостой ч бай романтик, бүтээлч болзоонд явж магадгүй. Байгалийн сайханд зугаалах, хамтдаа талх барих гэх мэт энэ нь юу ч байж магадгүй.

Хумх

Өөрчлөлтөд төгс тохирох долоо хоног. Та ямар нэгэн байдлаар өөрчлөгдөх болно. Та юу ч үзэж туулсан байсан гэсэн энэ нь таныг илүү төлөвшихөд тусалсан гэдгийг санаарай. Тайван байхын ач холбогдлыг ойлгож авна. Шунал хүслээ дарж, хүсэл болон хэрэгцээгээ ялгаж сурах хэрэгтэй. Аливааг бодитоор харж сурахгүй бол заримдаа та хэт дүүлэн нисдэг юм байна. Сурч боловсрох, ажил мэргэжлийн хувьд өсч дэвшихэд таатай долоо хоног. Та олон шинэ зүйл сурах болно. Даргатайгаа муудалцах магадлалтай тул ажлын байран дээрээ сахилга баттай байгаарай. Хайр дурлалын харилцаа эмзэг байна. Бие биеэ үл тоомсорлосноос болоод зөрчилдөж магадгүй. Санхүүгийн байдал савалгаатай байна. Тансаг худалдан авалт хийж, илүү их зардал гаргах магадлалтай.

Загас

Энэ долоо хоногт та маш их ачаалалтай, маш их сэтгэлийн хөөрөлтэй байх болно. Заримдаа сэтгэл хөдлөлийн ачааллаа дийлэхгүй ядарсан мэдрэмж төрнө. Гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Энэ бол амьдралын салшгүй нэг хэсэг учраас хүндээр хүлээж авалгүй, зүгээр л нээлттэй бай. Карьерын томоохон өөрчлөлттэй тулгарч магадгүй. Ажил хэрэгтээ анхаарал хандуулж, аливаа чухал баримт бичигт гарын үсэг зурахдаа сонор сэрэмжтэй байгаарай. Хайртай хүн тань таны арга эвийг олох гэж онцгой их хүчин чармайлт гаргана. Ганц бие хүмүүсийн амьдралд шинэ хүн орж ирж магадгүй. Энэ удаад та санхүүгийн тал дээр илүү сахилга баттай байх хэрэгтэй. Ингэж чадвал санхүүгийн эрх чөлөө ойрхон байна шүү. Долоо хоногийн сүүлийн хагаст нэмэлт орлого орж ирнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
Могойн чихмэл, Р.Чойномын зурсан зурагтай “Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн олны хүртээл боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 03 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1650 дуудлага иржээ
    9 цаг 3 мин
  • Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ
    10 цаг 35 мин
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    11 цаг 55 мин
  • Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина
    12 цаг 7 мин
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
    12 цаг 29 мин
  • Евразийн худалдааны түр хэлэлцээрийг дөрвөн улс соёрхон батлаад байна
    13 цаг 18 мин
  • Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын нөлөөгөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ
    13 цаг 53 мин
  • "Эрдэнэс Тавантолгой"-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орно
    14 цаг 25 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ
    14 цаг 44 мин
  • Санае Такайчигийн нам ялалт байгуулж Японы хувьцаанууд дэлхийн зах зээлд огцом өслөө
    15 цаг 12 мин
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
    15 цаг 23 мин
  • Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
    16 цаг 0 мин
  • Улаанбаатар хотод IJF Их Дуулга тэмцээнийг дахин ДӨРВӨН удаа зохион байгуулах гэрээг үзэглэлээ
    16 цаг 30 мин
  • УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална
    16 цаг 40 мин
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
    16 цаг 46 мин
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
    16 цаг 46 мин
  • “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг Японы Шүд, амны хөндийн хөгшрөлтийн эсрэг нийгэмлэг дэмжин ажиллана
    16 цаг 49 мин
  • "Бөхийн өргөөг дүүргэгч" Улсын арслан Б.Орхонбаярын АРВАН НЭГЭН түрүү
    17 цаг 0 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    17 цаг 24 мин
  • Улсын аварга тариаланч хамт олны шагналыг гардуулав
    17 цаг 30 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • GRAMMY 2026: Уран бүтээлдээ дүнгээ тавиулсан ялагчдын БҮРЭН жагсаалт
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Дархан Могулс баг Үндэсний дээд лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд боллоо
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
24 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК