Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод ГЕНЕРАЛ цол хүртэх ёс зүй бий юу?

2024-4-29
0
ЖИРГЭХ

Өнгөрөгч оны есдүгээр сарын 1-ны өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ж.Болдыг чөлөөлж, ЭЦА-ны даргаар ажиллаж байсан, Хэнтий аймагтай ажил амьдралдаа олон жил холбосон Т.Сүхболдыг томилж байлаа. Тухайн үед Хөгжлийн банк, нүүрс гэх зэрэг гол гол, нийгмийн хараа чиглэсэн хэргүүд дээр ажилласан түүнийг томилсон нь Хэнтийнхэн монголыг эзлэх нь гэсэн шүүмжлэлийг ч дагуулаад амжсан байдаг. 

Тэгвэл Т.Сүхболд цагдаагийн дээд цолонд хүрч, "генерал" боллоо. Түүнд энэ цолыг хүртэх ёс зүй бий юу гэдэг асуултад бид хариулт хайж байна. "Толгойлж буй салбар" нь асуудалд холбогдоход "сүүлийг таслаад толгойг нь үлдээдэг", толгойг нь бүр оргилд залдаг байдлаас хэзээ хагацаж, хариуцлагыг даргаас нэхдэг соёл хэзээ энэ улсад бий болох бол. Ингээд та бүхэнд цагдаагийн алба хаагчийн ёс зүй, тангараг, үнэт зүйлийг зөрчсөн 5 хэргийн тухай эргэн сануулж байна. 


БАРИМТ 1

Иргэнийг хамгаалах учиртай цагдаа нь иргэнээ хүчирхийлдэг улсад бид амьдарч байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан. Эл хэрэгт холбоотойгоор Ерөнхий сайд үүрэг өгч, хэрэгт холбогдсон алба хаагчдыг баривчилсан юм. Тодруулбал, дээрх албан хаагчид уг хэргийг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд хоёр албан хаагч нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний үүрэг болгосноор Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Т.Сүхболд цагдаагийн албан хаагчийн нэр төрийг гутаасан жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлахаар Сэлэнгэ аймаг руу явж, саатуулсан юм. Тус хэрэгтэй холбогдуулан тухайн аймгийн цагдаагийн албан тушаалтнуудад хариуцлага тооцсон байдаг. 

БАРИМТ 2

Цагдаагийн газрыг хүүхдүүдийн хэрэгт "баавартай хандаж байна" гэж иргэд шүүмжилж байв. Учир нь автобусны суудлын бүрээс санаатай урж, ослын багажийг авч явсан гурван хүүхдийг саатуулсан тухай ЦЕГ-ын цахим хуудсанд байршуулсан байв. Гэхдээ хүүхдүүдээ эл үйлдэлдээ уучлал гуйсан юм. Хэрэгт том, жижиг гэж үгүй ч, энэ бяраа нийгмийн "том" гэм хэрэгтнүүдэд гаргаж үзүүлэхийг тэднээс шаардав. 

БАРИМТ 3

Hariad Uyanga өөрийн "Х" хаягтаа "Дээрэлхэлт цагдаагаас эхэлдэг аянг өрнүүлж байгаа цагдаагийн дарга" гэж Т.Сүхболдын тухай жиргэснийг хариад даруй түүн рүү утас цохиж, иргэний хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдахыг завдсан байна. Тэрбээр "Цагдаа хүчний байгууллага бүхлээрээ реформ хийж, Цагдаажих, ХҮЧИНДЭХ гэдэг үгнээсээ татгалзаж, байгууллагын соёлын бүтэн реформ хийх ёстой. Энэ нь иргэншсэн хөгжлийн алхам болно шүү" гэж бичжээ. 

БАРИМТ 4

2022 онд "Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн жолоо барьсан учир цагдаагийн алба хаагч иргэнийг шонгийн модноос гавласан мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан. Энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил хэмээн олон нийт шүүмжилж байв". Тус хэрэг болсон нутаг дэвсгэр буюу Завхан аймгийн Цагдаагийн газраас уучлалт гуйж байлаа. 

БАРИМТ 5

Өнгөрөгч онд Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, удирдлагуудын хууль бусаар алба хаагч нараас нэг өдрийн цалин хурааж, үндэслэлгүй цалин хассан талаар цагдаагийн алба хаагч "шүгэл үлээж байв". Энэ мэт цагдаагийн байгууллагад гарсан хэргүүд ёс зүй, сахилга батын гүн хямралд орсон харагдаж байх жишээтэй. 


Ташрамд, бригадын генерал Т.Сүхболдын тухай товч танилцуулъя. 

-1998-2001 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст цагдаа

-2005-2007 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч

-2007-2011 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн төлөөлөгч

-2011-2013 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн ахлах төлөөлөгч

-2013-2018 онд Эрүүгийн цагдагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, тасгийн дарга

-2018-2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга

-2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга

-2020 оны долдугаар сараас Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан. 

ХОМ: Т.Сүхболд 203 сая төгрөгийн орон сууцтай, 77 сая төгрөгийн зээлтэй

Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Тэрбээр хамгийн сүүлд 2022 онд хөрөнгөө ийн мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 48.3 сая, гэр бүлийн орлого нь 15 сая төгрөг гэж мэдүүлжээ. Харин нэг орон сууц, нэг авто зогсоолтой ажээ. Орон сууц, авто зогсоолын үнэлгээ нь 203.6 сая гэжээ. Мөн Toyota, prius Alpha загварын нэг автомашинтай бөгөөд үнэлгээ нь 30 сая төгрөг аж. Түүнчлэн тэрбээр 224 сая төгрөгийн үнэтэй хурдан удмын адуу-61, үхэр-10, хонь 20 гэсэн байна. Эзэмших эрхийн хоёр газартай, үнэлгээ нь 20 сая төгрөг аж. Мөн дотоодын хадгаламжинд 27 сая төгрөг, үнэт эдлэл нь 6.9 сая төгрөг гэж мэдүүлжээ. Мөн иргэн Б.Дашид 77 сая төгрөгийн зээлтэй гэж мэдэгдсэн байна.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 03 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Ямар муухай атаархуу хүмүүс вэ энэ засгийн газар зөв хүнээ томилсон энэ их мөнгө авилга Эби Цагаан нарын овоолсон шороог энэ залуу гаргаж илмүүлсэн залуу хүнд амжилт
    2024 оны 04 сарын 29 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Хэнтийнх л бол бор халзан хонь байсан ч генерал болно ш дээ, кк
    2024 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Генерал цол авахад арай л жулдаж байна даа.
    2024 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хэнтийн хэн даварч байна даа. Төсөв хуваарилахад хамгийн ихийг нь авна. Хүрэлсүх ,Оюунэрдэнэ нар бол булхайтай шүү дээ. Одоо төрөөс зайлах цаг нь болсон худлаа шоучид.
    2024 оны 04 сарын 29 | Хариулах
  • Сээгий (127.0.0.1)
    Сонгууль угтаж ардын нам есайдад үнэн ч байгаагааг баталж эргэж буцахгүй шүү гэж олгож байгаа баталгаа юм байна даа хариуцлага хүлээх тухай мартацгаа
    2024 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хийсэн юмтай хэлэх үгтэй залуу ямар муухай атаархуу троллууд бэ та нар эний оронд Хурцын генерал цолыг хураая гэж хуцдаа төлбөртэй контейнт биччдэгээ болиорой
    2024 оны 04 сарын 29 | Хариулах
  • Алтансүх (127.0.0.1)
    Гуйж түүжл авсан бгаа доо
    2024 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    1 цаг 36 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    1 цаг 44 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    2 цаг 0 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    2 цаг 6 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    2 цаг 10 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    3 цаг 24 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    3 цаг 26 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    4 цаг 38 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    4 цаг 41 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    4 цаг 41 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    4 цаг 44 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    7 цаг 9 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    7 цаг 21 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    7 цаг 22 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    7 цаг 29 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    7 цаг 47 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    7 цаг 50 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    7 цаг 56 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    8 цаг 6 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    8 цаг 14 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК