УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "УИХ-ын бүх гишүүд энэ хуульд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодож байна. Үндсэн хууль зөрчсөн хуулийн төсөл орж ирж байна. УИХ-ын үндсэн хуулиар олгогдсон онцгой бүхэн эрхт халдсан хуулийн төсөл орж ирж байна шүү. Энэ удаагийн засгийн газар үе үеийн засгийн газруудаас илүү их ажиллах боломж, бололцоотой байгаа юм.
УИХ-руу ингэж дайрдагаа болих хэрэгтэй. Захын хар овоохой гэдэг шиг УИХ-руу дайрдаг байдлаа болих хэрэгтэй. Засгийн газар жаахан хэмжээ хязгаартай баймаар байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд нь халдмааргүй байна.
Үндсэн хуулинд онцгой гагцүү хууль санаачлах эрх мэдэл УИХ-д байна гэж байгаа. Гэтэл та бүхний оруулж ирж байгаа энэ хуулиар нийгмийн суурь хуулиудыг санаачлах хууль засгийн газарт байна. УИХ-ын тогтоол санаачлах эрх засгийн газарт байна. Үндсэн чиглэл батлах эрх нь засгийн газарт байна. Түүнийг УИХ-л танилцуулна гэж байгаа юм. УИХ бодлого тодорхойлж чадахаа болих юм уу. Энэ чинь үндсэн эрх шүү дээ. Үүнд халдаж болохгүй.
Нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгийг хийх эрхийг байхгүй болгоно гэнэ. УИХ юу хийх юм бэ. Эсвэл Засгийн газар УИХ болох гээд байгаа юм уу. Энэ өөрчлөлтийг нь хийж өгөөд Монгол Улсын Засгийн их газар гэж нэрлэх юм уу. Юу болох гээд байгаа юм бэ. Ийм үндсэн хуулийн зөрчилтэй хуулийг оруулж ирж болохгүй. Үүнийг дэмжиж ч болохгүй. Буцаагаад явуулах хэрэгтэй.
УИХ-ын өөрийн онцгой бүрэн эрхүүдийг баталгаажуулах асуудлаа онцгойы харж үзэх ёстой юм байна. Яагаад гэвэл УИХ бол ардчиллын баталгаа, төрийн баталгаа юм. Цаашид байр байрандаа байх асуудлаа ярихгүй бол болохгүй юм байна. Төсвийн гол үндсэн бодлогыг тодорхойлж байгаа хуулиудыг төр түтгэлзүүлэх хязгаарлалтуудыг бүр зогсоох гэсэн үг үсгүүд ороод ирж байгаа юм. Энэ хуулийн төсөлд УИХ онцгой анхаарч, буцаах хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)