зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Анджей Дуда: Байгаль орчин, ойжуулалт, цөлжилтийн талаар хамтран ажиллаж, монгол оюутнуудыг сургахад бэлэн байна

2023-4-25
0
ЖИРГЭХ

Бүгд Найрамдах Польш Улсын ерөнхийлөгч Анджей Дуда манай улсад албан ёсны айлчлал хийж буй билээ. Албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар Бүгд Найрамдах Польш Улсын ерөнхийлөгч Анджей Дуда хэвлэлийн төлөөлөгч нарт мэдээлэл өглөө.


Тэрбээр "Ноёд хатагтай нар аа, энэхүү айлчлал нь маш өндөр ач холбогдолтой. Манай улсын парламентын дээд орлогч дарга, Засгийн газрын зарим гишүүн ирсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд мөн Хөрөнгө оруулалтын агентлагийн дэд орлогч дарга хүрэлцэн ирлээ. Өнөөдөр бид дөрвөн гэрээнд гарын үсэг зурсан. Ирээдүйд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлнэ. 

Ялангуяа манай сонирхлыг татаж буй салбаруудад хамтран ажиллана. Тэр дундаа уул уурхай, ашигт малтмал олборлох салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ гэж найдаж байна. Гарын үсэг зурсан гэрээнүүд нь хоёр улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэх төсөл юм. 

Өнөөдөр бизнес форум болж байгаа бөгөөд түүнд зэс олборлох компанийн төлөөлөл ирсэн. Тэд зэс хайлуулах үйлдвэртэй учир энэ чиглэлээр монголчуудтай хамтран ажиллах боломжтой гэж найдаж байна. Мөн бид улс төрийн харилцааны талаар, өнөөгийн хүнд нөхцөл байдлын талаар санал солилцсон. КОВИД-19 цар тахал болон Оросын Украинд үйлдсэн түрэмгийллийн талаар санал солилцлоо. 

Монголын геополитикийн нөхцөл байдлыг бид сайн ойлгож байна. Манай Польш орон ч бас өөрийн гэсэн геополитикийн бодлоготой. Бид Монголын статусыг сайн ойлгож байгаагаа дахин нотолмоор байна.

Монголоос Украинд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг өндрөөр үнэлж байгаа. Манай улс Украинаас дүрвэгчид хүлээн авсан. Ноён ерөнхийлөгч өө, танай зүгээс ч мөн дэмжлэг үзүүлснийг сонсоход таатай байна. Украины ард түмэнд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжид дахин дахин талархлаа илэрхийлмээр байна.

Ноён ерөнхийлөгч өөрийн оронд хэрэгжүүлж буй янз бүрийн хөдөлгөөний хүрээнд хөдөөгийн хүүхдүүдэд зориулсан тусгай боловсролын хөдөлгөөнийг эхлүүлжээ. Манай хоёр орон боловсрол, шинжлэх ухааны чиглэлд хамтран ажилласан туршлагатай. Монголоос олон оюутан очиж, мэргэжил эзэмших боломжтой болж байгаа. Манай Польшийн сургуулиудад суралцан төгсвөл хамгийн сайн эмч, Элчин сайд болно гэж хэлж болно. Тэд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмрээ оруулах юм. 

Өнөөдөр бид нар Польшийн Элчин сайдын яамыг албан ёсоор нээх байгаад баяртай байна. Манай улсын ЭСЯ бүрэн эрхтэй болж, Консулын үйлчилгээ бас явуулах болно. Манай улсын ЭСЯ-ыг 2021 онд сэргээснийг сонсоод баяртайгаар хүлээн авсан. 

Монгол орон бол сайхан үзэсгэлэнтэй орон. Мөн ашигт малтмалаар баян орон. Иймд эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагааны боломж их бий. Манай зүгээс ховор элементийн болон онцгой чухал хэрэгцээтэй ашигт малтмалыг олборлох, хайгуул хийх, судлах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр сонирхож байна. Энэ тухайгаа ноён ерөнхийлөгчтэй дэлгэрэнгүй ярилцаж, хэлэлцсэн.

Их сургуулиудын хамтын ажиллагаа, ялангуяа байгаль орчин, ойжуулалт, цөлжилтийн талаар хамтран ажиллаж, монгол оюутнуудыг сургахад бэлэн байна. Мөн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд өөрсдийн хувь нэмрийг оруулахдаа таатай байх болно. Бизнес форум зохион байгуулагдаж буй бөгөөд ихээхэн үр дүн гарна гэж найдаж байна. Ноён ерөнхийлөгчийг би Польш улсад урьсан. Варшаваас манай сайхан үзэсгэлэнтэй газруудыг үзнэ гэж найдаж байна. Намайг халуун дулаан, чин сэтгэлээр хүлээн авсанд дахин баярлалаа" гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
"Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    5 цаг 13 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    7 цаг 1 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    7 цаг 8 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    7 цаг 17 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    8 цаг 17 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    8 цаг 19 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    8 цаг 24 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    8 цаг 54 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    9 цаг 1 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    9 цаг 6 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    9 цаг 17 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    10 цаг 5 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    10 цаг 27 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    10 цаг 35 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    11 цаг 4 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    11 цаг 15 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    11 цаг 30 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    12 цаг 2 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    12 цаг 19 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    12 цаг 34 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК