зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХНХ-ын сайд Х.Булгантуяа хөдөлмөрийн гэрээт иргэдийн асуудлаар БНСУ-ын холбогдох албаны хүмүүстэй уулзлаа

2023-9-14
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн менежмент, хөгжлийн сангийн Тамгын газрын дарга Ким Тэ Хуантай 2023 оны 9 сарын 13-ны өдөр албан уулзалт хийв. Уулзалтад БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах, гадаад харилцааны мэргэжилтэн Д.Үнэнбат, хөдөлмөрийн болон олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтэн Ч.Энхжаргал, БНСУ-ын Хөдөлмөрийн менежмент, хөгжлийн сангийн Олон улсын хөдөлмөр эрхлэлт хариуцсан захирал Жу Хи Хёнь, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Юу Су Ёнь нар оролцлоо.

Уулзалтаар хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд ажиллах хүч илгээхэд Монгол Улсаас ирэх хөдөлмөрийн гэрээт ажилчдын квотыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хөдөлмөрийн салбарын чиглэлийг өргөжүүлэх, олон улсын сургалт семинарыг хамтран зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн бодлого төлөвлөлтийн журам боловсруулах зэргээр гурван жилийн хугацаатай хэрэгжүүлдэг ODA төсөлд энэ жил Монгол Улс саналаа өгч хамтран оролцох зэрэг асуудлаар харилцан санал солилцов.

Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-г хэрэгжүүлэх “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу 2004 оноос өнөөг хүртэл Монгол Улсаас нийт 36 000 гэрээт ажилчид ирж ажилласан байна.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд улам өргөжиж буйд таатай байгаагаа илэрхийлээд, тэр дундаа хөдөлмөрийн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг онцолсон юм. Тэрээр хөдөлмөрийн гэрээт ажилчдыг зөвшөөрөгдсөн квотын тоонд хүргэж илгээх, эмэгтэй ажилчдын квотыг нэмэгдүүлэх, тогтвортой нөхцлөөр ажиллаж буй гэрээт ажилчдаа дэмжих, тэдний гэр бүл, ах дүүг урьж хамтад нь амьдруулах, батлан даах тогтолцоог хэрэгжүүлж, дэмжин урамшуулах хүрээнд орон сууцны ипотекийн зээлд эхний ээлжинд хамруулах, Солонгос улсад хууль бусаар үлдэхгүйн тулд ирэхийн өмнөх сургалтыг чанаржуулах, сурталчилгаа мэдээлэл зэргийг идэвхжүүлэх, гэрээт ажилчдын насны хязгаарыг 45~50 нас болгон сунгах тал дээр санал хүсэлтээ илэрхийлэв. Мөн сайд Х.Булгантуяа мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх хүрээнд Солонгос улсаас сургагч багш урин сургалт явуулж тухайн мэргэжлээр гэрчилгээ олгон тохирох ажилд зуучлах, сүүлийн 3-5 жилийн Солонгосын хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй байгаа салбараар түүвэрлэн, чиглэлийн дагуу сургаж мэргэшүүлэх зэрэг саналыг уламжлав. Энэ нь цаашлаад мэргэжлийн ур чадвартай ажиллах хүчний оноот системийн E-7-4 виз рүү хөрвүүлэх боломжийг бий болгоно. Е-7-4 виз нь гэр бүлээрээ хамтдаа амьдрах зөвшөөрөлтэй виз бөгөөд Солонгос улсад 5-аас дээш жил ажиллаж амьдарсан байх гэсэн үндсэн шалгуурт нь тогтвортой нөхцлөөр 4 жил 10 сар ажиллаад дахин хөдөлмөрийн гэрээгээ сунган 4 жил 10 сар ажиллах гэрээтүүд хамрагдаж болдог. Сайд эдгээрээс гадна гэрээт ажилчдын сонгон шалгаруулалтын бүртгэлээ бүтэн жилийн туршид хэрэгжүүлбэл хүсэлт гаргагч иргэд солонгос хэлний бэлтгэлд хамрагдах болон бусад бичиг баримт бүрдүүлэх зэрэгт хугацааны хувьд давуу талтай болно гэдгийг санал болголоо.

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн менежмент, хөгжлийн сангийн Тамгын газрын дарга Ким Тэ Хуан “Эрхэм сайд таныг цаг зав гарган манай яаманд хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлье. Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажиллах хүч илгээх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хөдөлмөрийн гэрээт ажилчид манай улсад ирж амжилттай, нэр хүндтэй ажиллаж, амьдарч байна. Манай улсын Засгийн газраас 2023 онд илгээгч 16 улс орны квотыг 110 000 болгож нэмэгдүүлсэн боловч танай улс 2005~2017 оных шиг квотын тоонд хүрч чадахгүй байна. Монгол Улсад энэ жил 1800 квот олгосон ч одоогийн байдлаар 450 гэрээт ажилчин л ирсэн байна. Илгээгч 16 орны квоттой харьцуулахад 2% -д ч хүрэхгүй байна. Квотын тоог ханган хэрэгжүүлэхэд нөлөөлөх гурван чухал хүчин зүйл байдаг. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт, виз гаралт, Солонгос улсын жижиг дунд үйлдвэрийн ажил олгогчоос ажлын саналын гэрээ очиж, баталгаажуулах зэрэг хүчин зүйлүүд ордог. Яг визэнд орох үед цагдаагийн тодорхойлолт шаарддаг учир өмнө нь асуудалд орж байсан хүмүүсийн виз цуцлагдах зэрэг асуудал гардаг. Илгээгч 16 орны гэрээтүүдээс монгол залуус оюуны чадвар өндөртэй, хэл хурдан сурдаг, бяр хүч сайтай, ажилд сайн гэх мэт ам сайтай байдаг ч нөгөө талаар зарим нэг таагүй жишээ дурдахад, Солонгос улсад ирсэн хойноо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн ажлаа таслах, ажлын байраа солих, үйлдвэрлэлийн осолд өртөх зэрэг асуудлууд их үүсдэг нь солонгос ажил олгогчдыг Монгол Улсаас гэрээт ажилтан сонгох сонголтод тааруугаар нөлөөлдөг. Энэ тал дээр ирэхийн өмнөх сургалтаар сайн хэлж ойлгуулахыг хүсье” гэлээ. Мөн гэрээт ажилчдын ажиллах зөвшөөрөлтэй салбарыг нэмэгдүүлсэн. Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, барилга угсралт, хөдөө аж ахуйн салбарт зөвшөөрөлтэй байсныг үйлчилгээний салбарт хүрээг нь өргөтгөн хүргэлтийн үйлчилгээний ажилд Монгол Улсын гэрээт ажилчдыг оруулахаар болсон гэх сайн мэдээг дуулгалаа. Энэ нь харьцангуй хүнд хүчир нөхцөлтэй үйлдвэрийн салбарыг бодвол биед хөнгөн салбар юм.

Ким Тэ Хуан дарга “Тогтвортой нөхцлөөр хөдөлмөр эрхэлж буй гэрээт ажилчдыг дэмжих хүрээнд сайд таны тавьсан саналуудыг ажил хэрэг болгох, хоёр талаасаа ODA төслийн хүрээнд амжилттай хэрэгжүүлэх тал дээр манай зүгээс идэвхийлэн дэмжиж, хамтран ажиллах болно. Миний хувьд өнгөрсөн жилийн 9 сард тус сангийн Тамгын даргын ажлыг авах хүртлээ БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны Гадаад хамтын ажиллагааны салбарт хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо, хөдөлмөрийн гэрээт ажилчдын квот, ажиллах нөхцөл, гэрээний хэрэгжилт, бодлого төлөвлөлтийг хариуцсан газрын даргаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн гэрээт ажилчдыг дэмжихэд чиглэсэн ээлтэй бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлж, үр дүнтэй шийдвэр гарган ажиллаж байсны хувьд энэ тал дээр хамтран ажиллахад таатай байна. БНСУ-ын Засгийн газраас хөдөлмөрийн гэрээт ажилчдыг 4 жил 10 сар тогтвортой ажилласан бол заавал нутаг буцаад дахин визний хүсэлт гаргадаг байсан тогтолцоог өөрчлөн нутаг буцалгүй эндээ үргэлжлүүлэн ажиллах журмыг батлах гэж байгаа нь гэрээт ажилчдад давуу талтай шийдвэр юм” гэж уулзалтын үеэр дурдлаа.

Уулзалтын төгсгөлд сайд Х.Булгантуяа цаашид хоёр тал ODA төсөлд цаг алдалгүй хамтран ажиллая. БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам манай улсын гэрээт ажилчдын эрх ашгийг хамгаалсан санал хүсэлтүүдийг минь бодлогоор дэмжин хамтран ажиллана гэдэгт найдаж байна гээд манай улсаас ирж буй хөдөлмөрийн гэрээт ажилчдыг дэмжиж, тэдэнд ээлтэй бодлого журмыг батлан хэрэгжүүлж ирсэн Ким Тэ Хуан даргад талархал илэрхийлээд амжилт хүслээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ
ЗГ: Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ
    5 мин
  • ЗГ: Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    13 мин
  • BLAST Rivals Fall 2025 CS2 тэмцээний өмнөх тойм: Хонконгд шилдгүүд цугларна
    1 цаг 53 мин
  • Улаанбаатарт -3 градус хүйтэн байна
    2 цаг 4 мин
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    16 цаг 8 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    16 цаг 24 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    20 цаг 35 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    20 цаг 54 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    21 цаг 12 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    21 цаг 16 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    22 цаг 27 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    22 цаг 53 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    23 цаг 9 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    23 цаг 40 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 43 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    Өчигдөр 08 цаг 56 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    Өчигдөр 08 цаг 52 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    Өчигдөр 08 цаг 48 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    Өчигдөр 08 цаг 44 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Уушгины гүнд хүрч, цусанд шингэдэг хамгийн аюултай агаар бохирдуулагч PM2.5 тоосонцор 7.4 хувиар багасжээ
  • Д.Мөнхбаатар: Ирэх сарын 15- аас утаа мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй
  • Монгол орны цөлжилттэй бүс нутагт 100,000 мод тарьж, “MONGOLZ #1” гэх үг бүтээх төслийн ажил үргэлжилсээр байна
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай VS Улсын заан Б.Серик
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК