зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ургацын баярт түрүүлсэн, Улсын цолонд хамгийн ойр бөх Н.Өсөхбаяр ХУРЦ

2023-12-08
0
ЖИРГЭХ

Өчигдөр "Монгол бөхийн өргөө"-нд "Ургацын баяр - 2023"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Уг барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүү булааж, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Улсын харцага Х.Гантулга үзүүрлэв.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, "Хемон констракшн" ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын даян аварга Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, ЗХ-ний 014 дүгээр анги, “Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр”, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.

Н.Өсөхбаяр хурц одоогоос есөн жилийн өмнө сумын заан цолтой Улсын баяр наадмын өсвөр үеийнхний барилдаанд үзүүрлэж, “Улсын шандас” цол хүртсэн нь бөхийн замд орох үндэс болсон гэдэг. Тухайн жил өчигдөр шөвгөрсөн Улсын даян аварга Н.Батсуурь анхны түрүүгээ хүртэж байв. Үүнээс харахад түүнийг хэр хурдан амжилтад хүрч, ур чадвар нь сайжирч буйг харж болно. 

Таван аварга зодоглосон тэр жилийн наадамд түрүүлэх боломжоо “салхинд хийсгэсэн“ ч Н.Өсөхбаяр алдаанаасаа суралцаж, дараах гурван жил нь үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд завсаргүй түрүүлэн бөхийн мэргэжилтнүүдээс онц дүн авах нь тэр.

Түүний өвөө аймгийн хурц арслан Тавхайн Гомбо нь 1957 оны Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлсэн хүчтэн. Н.Өсөхбаяр 2017 онд Дархан-Уул аймагт болсон үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медалийн тоогоо дөрөв болгосон юм. Тэр жил 19 настай Н.Өсөхбаяр нутгийнхаа наадамд зургаа давж аймгийн харцага цол хүртэв. Шахаж татах мэхийг бол “амьдаа аварга” шигээ сурцтай хийдэг. 2018 оны Сүхбаатар аймгийн наадамд аймгийн заан М.Гансүхээр найм давж аймгийн арслан болсон тэр жилийн Улсын баяр наадамд Н.Батсуурь хоёр дахиа түрүүлж, аварга болж байв.

Алтан овооны 110 жилийн ойн баяр наадамд О.Хангай түрүүлж, Н.Өсөхбаяр  үзүүрлэжээ

Даян аварга Н.Батсуурийг түрүүлсэн он жилүүдэд онцгой сайн барилдсан байна. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн түүхт 80 жилийн ойн тэгш ойн наадмаар даян аварга Н.Батсуурьтай түрүү булаалдан үзүүрлэж байлаа. Урд өдөр нь аймгийн цолтой бөхийн барилдаан зохион явуулахад төвөггүй түрүүлж байна билээ. Түүний бөхийн зам тэгш байгаагүй. 2020 онд П.Бүрэнтөгсийг аварга болдог наадмын хоёрын даваанд Говь-Алтайн Б.Хишигбаатарт унасан. Бэртэл гэмтэлтэй байсан тэрбээр бэлтгэлээ олигтой хийж чадаагүй наадамд зодоглосон гэдэг.

Жилийн өмнөөс бэртэл нь эдгэрч, бэлтгэл нь жигдэрээд байгаа ба өнгөрсөн жил “Хэвийн боовны баяр”-т зориулсан барилдаан болон аймгийн арслан Б.Ичинхорлоогийн нэрэмжит аймгийн цолтнуудын барилдаанд түрүүлж, Дотоодын цэргийн 100 жилийн ойн улс, аймгийн цолтны барилдаанд их шөвөгт шалгарсан амжилтаас харвал бэлтгэл сургуулилт нь жигдэрчээ.

Сүхбаатар аймгийн наадмын сорилго барилдаанд хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлэв

Шахаж татах мэхээ бол хорьсон, хориогүйд ч хийж байна. Түүнийг ноднин жил Улсын цол авна аа хэмээн олон хүн итгэл хүлээлгэсэн боловч хоёрын даваанд Баянхонгорын арслан Ч.Алтангэрэлд тахим буулгасан нь харамсалтай. Цол авах бөхийн тоонд гарцаагүй байсан тэрбээр Бар жилийн барцадаа ингэж гаргасан юм. Наадмын дараа Хүй долоо худагт болсон “Хүрээ цам” Даншиг наадамд тав давж даншигийн начин цол авсан. Улсын начин цолны энтэй бөх гэдгээ тэгж харуулсан.

Тэрбээр өнгөрөгч Туулай жилийн Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой хүчит бөхийн барилдаанд түрүүлж, Сүхбаатарчууд Цагаан сарын барилдаанд одтой гэдгийг нотлон харуулсан. Бас наадмын өмнөхөн болсон Өмнөговь аймгийн Ноён сумын 100 жилийн ойн улс, аймгийн цолтны барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагвыг давж түрүүлсэн юм. 

Харин улсын баяр наадмаар бөх сонирхогч түмэнд түүнийг улсын цолонд хүрнэ гэж харж байсан ч дөрвийн давааны нугалаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэтэй оноолт таарч шийдэмгий мэх хийсэн ч буруудан унасан. Тэр магадгүй нэг л өдөр Улсын аварга П.Бүрэнтөгс шиг аймгийн цолноос Улсын арслан цолонд хүрч мэдэх л хүчтэн дээ. 

Л.Сая

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонсголын бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадамд Монголоос 25 хүнтэй баг оролцоно
"СП фалконс" багийн түүхэн ялалт-Монголын хөлбөмбөгийн гэрэлт хуудас
Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
Боксын ДАШТ-нд оролцох Монголын 10 боксчны найм нь тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
    17 цаг 6 мин
  • “Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө
    18 цаг 48 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    22 цаг 36 мин
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
    22 цаг 54 мин
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 104.031 хүүхэд бүртгүүлжээ
    22 цаг 59 мин
  • Амралтын өдрийн жор: Испани омелетт
    23 цаг 4 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    23 цаг 7 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    23 цаг 13 мин
  • Сансарын тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 59 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
    Уржигдар 17 цаг 30 мин
  • А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Улсын хэмжээнд 78189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
    Уржигдар 16 цаг 09 мин
  • Олон Улсын Улаанбаатарын Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүллээ
    Уржигдар 14 цаг 05 мин
  • Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 02 мин
  • Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Сонсголын бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадамд Монголоос 25 хүнтэй баг оролцоно
    Уржигдар 12 цаг 17 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 51 байршилд 139 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Т.Ариунаа: Би дуулах урлагаа хэзээ ч хаяж байгаагүй
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК