зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Малчны тухай болон Малчны тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

2024-4-19
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар нарын 17 гишүүн Малчны тухай хуулийн төсөл, мөн Малчны тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнөөдөр (2024.04.19) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Малчны тухай хуулийн төслийн талаар

Мал аж ахуй нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тулгуурын нэг бөгөөд хүн амыг гол нэрийн хүнсээр, уул уурхайн бус салбарын үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах эх үүсвэр нь болж, олон мянган өрхийн өдөр тутмын амьжиргаа, хэрэглээ тус үйлдвэрлэлээс хамааралтай байна. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 10,9 хувь, экспортын орлогын 5,6 хувийг мал аж ахуй бүрдүүлж, орон нутгийн 80,0 гаруй хувь мал аж ахуйд суурилсан эдийн засагтай, нийт ажиллах хүчний 25,5 хувь тус салбарт ажиллаж байна. Манай улсын нийт газар нутгийн 71,2 хувийг хамарсан мал аж ахуйн үйлдвэрлэлийг 246,3 мянган малтай өрх эрхэлж, үүнээс жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж буй 188,6 мянган малчин өрх байна.

Монгол малчид нь мал аж ахуйг 10.0 мянга гаруй жилийн туршид үе дамжуулан эрхэлж, хүн төрөлхтний нүүдлийн соёл иргэншил, өв соёлыг тээгчид гэж дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, улс орныхоо хязгаар нутаг, хилийг хамгаалах, монгол ухаан, эх хэл, өв соёлыг хадгалах үндсэн цөм болж байна.

 Гэвч монголчуудын олон мянган жилийн туршид хуримтлуулсан бэлчээрийн мал аж ахуйн эрхлэх арвин их уламжлалт мэдлэг, түүнээс үр шимийг нь хүртэж ирсэн арга барил, туршлагад дэлхийн даяаршил, техник, технологийн дэвшил нөлөөлж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх үзэл баримтлал, чиг хандлага өдрөөс өдөрт өөрчлөгдөх боллоо. Малчдын өнөөгийн чадамж, чадавх, орчны нөхцөл, хөгжил, экологийн тэнцвэрт байдлын алдагдал, бэлчээрийн газрын төлөв байдал, ашиглалтаас үүдэлтэй зөрчил, маргаан, малын гаралтай түүхий эдийн үнэгүйдэл зэрэг нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн хүрээнд анхаарал татсан тулгамдсан асуудлууд болж байна.

Нүүдлийн мал аж ахуйн онцлогоо хадгалж үлдэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэлхийн ба улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн өөрчлөлт болон байгаль экологи, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож эрхлэх орчин, нөхцөлийг бүрдүүлэхийг хөгжлийн шаардлага бий болгож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан эрх зүйн орчин, төрийн бодлогын хүрээнд үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болох монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн болон экологийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа малчдын нийгмийн харилцаанд оролцох эрх зүйн байдлыг тодорхой болгох, хүний эрхийн зарим баталгааг нь хуулиар хамгаалах эрх зүйн таатай орчин зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн “нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан улс орон байх” зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд манай улсын өргөн уудам нутаг, хил хязгаар болон нүүдэлчин ахуй, соёлыг үеэс үед өвлөн хадгалж, хамгаалж байгаа уугуул иргэд болох малчид, малчин өрхийн талаар төрөөс баримтлах бодлогод онцгой анхаарч, тэдгээрийн нийгмийн баталгаа, амьжиргааны нөхцөлийг сайжруулах, уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлээ тогтвортой эрхлэх, хөгжих таатай боломжийг бүрдүүлэх эрх зүйн үндэслэл, шаардлага байна.

Дээр дурдсан хууль зүйн болон практик шаардлага нь малчдын эрх зүйн байдлыг холбогдох хуулиудтай уялдуулж, бие даасан хуулиар нарийвчлан зохицуулах хэрэгцээ, шаардлага байгааг харуулж байна. Иймд Малчны тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийн зорилго нь уламжлал, өв соёлыг хамгаалж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх малчны эрх зүйн үндсийг тодорхойлох, малчны хөгжил, бүтээмж, хариуцлагатай байдал, хамтын санаачилга, өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдэнэ.

Хуулийн төсөл 6 бүлэг 21 зүйл бүхий бүтэцтэй байна. Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн хүрээнд дараах эерэг үр дүн гарна. Үүнд:

-Малчдын эрх зүйн байдлыг тодорхой болгож, нийгмийн өмнө хүлээх эрх, үүргийг тогтоож, үйлдвэрлэгч-менежер, хариуцлагатай байх, хөгжих боломжийг нээнэ.

-Монгол орны бэлчээрийн мал аж ахуй эрхлэх өвөрмөц онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, зан заншлыг хадгалах, хамгаалахад чиглэгдсэн эрх зүйн зохицуулалтын орчин бүрдэнэ.

-Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрсдэл даах чадавхтай, үр ашигтай, тогтвортой хөгжилтэй салбар болгон хөгжүүлэх үзэл баримтлалыг хангана.

-Хариуцан ашиглах эзэн эрхийг малчдад олгох нөхцөлийг бүрдүүлснээр бэлчээрийн газрыг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих үйл ажиллагааны хариуцагч эзэн тодорхой болно.

-Сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах малчдын зохион байгуулалтын тогтолцоо бүрдэнэ.

-Малчдын дунд уур амьсгалын өөрчлөлт, ган, зудын сөрөг нөлөөллөөс сэргийлэх менежментийг тодорхой болгосноор мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдэлийг бууруулна.

-Малчдын залгамж халааг бэлтгэх, малчдад насан туршийн боловсрол олгох, мэдлэгжүүлэх, цахим системийг нэвтрүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.

-Малыг эдийн засгийн эргэлтэд тогтмол оруулах, ашиг шим, чанар, бүтээмжийг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхлыг бий болгоно.

- Малчдыг дэмжих үйл ажиллагааны зарчим, цар хүрээ, дэмжлэгийн хэлбэр, төрийн оролцоо, хязгаарыг тодорхой болно.

-Малчин өрхийн үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, чанар-үнэ-урамшуулах тогтолцоог хөгжүүлж, эргэлтийг эрчимжүүлэх нөхцөлийг бүрдүүлснээр тэдгээрийн өрхийн орлого, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлнэ.

-Хөдөөд суурьшиж, уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхлэх малчныг урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжсэнээр хотоос хөдөө рүү шилжих урсгалыг нээж, нийслэлийн хэт төвлөрөл, замын ачаалал, агаарын бохирдлын ачаалал, сөрөг нөлөөг бууруулна.

-Хариуцлагатай малчдыг хөнгөлөлттэй зээлийн болон татварын бодлогоор дэмжсэнээр малчдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, чадавхжих сонирхлыг нэмэгдүүлнэ.

-Малчдын хөдөөд ая тухтай ажиллаж, амьдрах орчныг сайжруулснаар хөдөөгийн хөгжилд ахиц гарч, малчинд хүргэх нийгмийн үйлчилгээний тогтвортой байдал, эрх тэгш байх эрх хангагдана.

 

Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн талаар

Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хуулийн гол зорилго нь нийгмийн даатгалын санд хуульд заасны дагуу төлөх ёстой байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд алданги, хүү, торгууль тооцохгүй байх зохицуулалтыг агуулж байгаа аж. Уг тэтгэврийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан итгэлцүүрийн дагуу нөхөн төлүүлнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд 2021 онд өөрчлөлт оруулж, 2022 оны 01 дүгээр сарын  01-ний өдрийг хүртэл сунгасан. Гэвч хуулийн зорилтод бүлэг бүрэн хамрагдах боломжгүй байсан. Уг шалтгаанд дараах нөхцөл байдал нөлөөлсөн. Үүнд:

-Цар тахлын нөлөөлөл буураагүй бөгөөд түүний үр дагаврыг арилах хүртэл Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хууль 2022 оны 12 дугаар 31-ний хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн. Үүнтэй уялдуулан төрийн байгууллагын зүгээс тодорхой хязгаарлалтууд тогтоож хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд үзүүлэх сөрөг нөлөөлөл үргэлжилсэн.

-Үндэсний статистикийн хорооны даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/71 тоот тушаалаар баталсан “Хэрэглээний үнийн индекс тооцох аргачлал”-ын дагуу гарсан үзүүлэлтээр авч үзвэл. Хэрэглээний үнийн улсын индексийн үзүүлэлтээр инфляцын түвшин 2020 онд 2.3 хувь, 2021 онд 13.8 хувь, 2022 онд 13.2 хувь байсан бөгөөд инфляцын түвшин буураагүй.

-Малын зүй бус хорогдлын хувьд Үндэсний статистикийн хорооны даргын 2022 оны 11 дүгээр сарын 07 -ны өдрийн А/188 тоот тушаалын I хавсралт “Хөдөө аж ахуйн статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ын дагуу хийгдсэн судалгаанаас авч үзвэл. 2019 онд 1,117.58 толгой мал, 2022 онд 2,064.07 толгой мал, 2022 онд 3,012.33 толгой мал тус тус хорогдсон байна.

-НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд хийсэн судалгааны  дүгнэлтээр манай улсын малчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадавхын дундаж түвшин 40.45 индекс оноотой байна. Эрсдэл даах чадвар муу өрхүүд хөрөнгө, боломж хязгаарлагдмал тул өвлийн бэлтгэлээ сайн базаах чадамжгүй, нэг удаагийн байгалийн цочир үзэгдэлд малаа алдаж, ядуурлын доод шугам руу буух эрсдэлтэй байна. Судалгаанд хамрагдсан 21 аймгийн 330 сумын 10,023 малчин өрхийн амьжиргаанд сүүлийн 12 сарын хугацаанд хамгийн их нөлөөлсөн цочрол нь Ковид-19 цар тахал (75.6 хувь), дараа нь ган/зуд (48 хувь), энэ хоёр цочролоос үүдэлтэй мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, өвс тэжээлийн үнийн хэлбэлзэл (37.2 хувь) байжээ.

Иймд уг нөхцөл байдлыг харгалзан үзэж Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл боловсруулах шаардлага үүссэн.

Хуулийн төсөл баталснаар Монгол Улсын төрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, онцгой нөхцөл байдлаас хамаарч малчны тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй малчдын Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж бүрдэж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах болзол, нөхцөл бүрэлдэх аж гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
    17 цаг 33 мин
  • "Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
    18 цаг 4 мин
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
    18 цаг 14 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    18 цаг 48 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
    19 цаг 8 мин
  • ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
    19 цаг 33 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
    19 цаг 49 мин
  • Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
    20 цаг 4 мин
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
    20 цаг 28 мин
  • Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
    20 цаг 36 мин
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    21 цаг 1 мин
  • Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
    21 цаг 13 мин
  • Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
    21 цаг 55 мин
  • Даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа
    22 цаг 1 мин
  • "Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
    22 цаг 1 мин
  • Маргааш “Автомашингүй өдөр" болно
    22 цаг 23 мин
  • “Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ
    22 цаг 35 мин
  • Ц.Туваан: Ашигт малтмалын тухай хууль "сэглэгдсэн" хууль болчхоод байна
    23 цаг 0 мин
  • Эмгэнэл
    23 цаг 5 мин
  • Ж.Чинбүрэн: 11 сард томуугийн өвчлөл, улаанбурханы өвчлөлтэй хавсраад нэлээд ноцтой болж болзошгүй байна
    23 цаг 6 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК