Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СОНСГОЛ: Илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ

2024-5-31
0
ЖИРГЭХ

“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгууллаа нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хоёр өдөр үргэлжилж, өндөрлөлөө. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд нар ажилласан бөгөөд сонсголыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас өгсөн үүрэг, чиглэл, тус Хянан шалгах түр хорооны шийдвэрийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан даргалан явуулав.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, олгох, бүртгэх үйл ажиллагааны талаар гурав, нутгийн захиргааны байгууллагаас олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвээр түгээмэл тархацтай ашигт малтмал, бичил уурхайн тухай хоёр, тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагааны талаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн хэрэгжилт болон гэрээ, үнийн тухай хоёр багц асуудал, мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшлийн талаарх асуудлыг сонсож, хэлэлцлээ. Түр хороонд нийт 14 хянан шалгагч, шинжээч ажиллаж, Улсын Их Хурлын 2024 оны 25 дугаар тогтоолын дагуу хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл, түгээмэл тархацтай ашигт малтмал, бичил уурхай, тэдгээрийн тусгай зөвшөөрөл, уул уурхайн лицензийн шилжилт хөдөлгөөн, эцсийн өмчлөгч, мөн зориулалтын дагуу ашигласан байдал, АМНАТ-ийн болон татварын өр, түүний шалтгаан, эх үүсвэргүй ашигт малтмал борлуулсан, экспортолсон асуудал, орд газруудад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зэрэгцүүлэн олгох, хууль бусаар олборлолт явуул зэрэг 10 асуудлын хүрээнд дөрвөн тусгай шалгалт явуулсан байна. Түр хорооны хяналт шалгалтын хугацаанд нийт 55 байгууллагаас нотлох баримт гаргуулахаар хандсан боловч тэдгээрээс 41 байгууллага хариу ирүүлсэн байна. Хариу огт ирүү ирүүлээгүй болон хугацаа хожимдуулсан 11 байгууллага, мөн дутуу ирүүлсэн есөн байгууллага байна. “Эдгээр байгууллагад хууль заасны дагуу зохих харицлагыг тооцох болно” гэж сонсголыг дүгнэхдээ Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан тэмлэглэсэн юм.

Хянан шалгагч, шинжээч нарын ирүүлсэн мэдээлэл, тайлбар, тодруулгад тулгуурлан гэрч, тэднийг төлөөлөх хүмүүсээс асууж, хариулт авах хэлбэрээр явагдсан нээлттэй сонсголд давхардсан тоогоор нийтдээ 164 хүн дуудсанаас 116 хүн буюу 70.7 хувь нь ирсэн байна. Мөн, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”, “Хил хязгааргүй алхам” Төрийн бус байгууллага, сонсгол даргалагчийн урилгаар Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Экологийн цагдаагийн газар, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Сонсголоор Усны тухай хууль зөрчсөн тухай, лиценз олголт, шилжүүлэлтийн тухай, ашиглалт олборлолт явуулдаггүй хэрнээ экспорт хийгээд байдаг тухай, суурьшлын бүсэд уул, уурхайн зөвшөөрөл олгосон, нэг бол ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгочихсон газар дээр суурьшлын бүс бий болгосон, түгээмэл тархацтай ашигт малтмал гэх нэрийн доор хууль бусаар түгээмэл бус эрдэс баялаг олборлож байгаа зэрэг олон бугшсан асуудал ил болсон юм.

“Сонсголыг зохион байгуулахдаа бид хэн нэгнийг буруутгахыг зориогүй. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдоогүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг барьж ажилласан. Энд ирж гэрчээр оролцон, мэдүүлэг, тайлбар өгч байгаа хүмүүс бол гэм буруутай хүмүүс биш. Уул уурхайн салбарын болохгүй, бүтэхгүй байгаа, алдаатай, оноотой байгаа асуудлуудаа ярьж, зөрүүтэй ойлголтуудаа нэгтгэх гэж, шаардлагатай бол хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, ажлын уялдаа холбоогоо сайжруулах үүднээс төр, хувийн хэвшлийн аль алиных нь саналыг тэгш сонслоо. Хаанаа асуудал байна гэдгийг олж харах гэж ажилласан. Түүнээс хэн нэгнийг буруутгах, улс төр хийх, сонгууль угтсан популизм явуулах, хэдэн биеэ гавьяатан болгож харагдуулах гэж ийм зүйл хийгээгүй” хэмээн сонсгол даргалагч Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан уг үйл ажиллагааг хаахдаа онцлон хэлсэн юм. Тэрбээр, гэсэн хэдий ч Хянан шалгах түр хороо сонсголоор илэрсэн ноцтой зөрчлүүдийг цаашид гүнзгийрүүлэн шалгуулахаар нотлох баримтуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх болно гэлээ.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын явцад ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ноогдуулах, хураахтай холбоотой хууль, эрх зүйн орчин хангалтгүй байгаагаас үүдсэн хууль бус үйлдлүүд, ажил хариуцан эрхэлж байгаа төрийн албан тушаалтны буруутай, хариуцлагагүй болон санаатай, санамсаргүй үйл ажиллагаа, төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо сул, хяналт шалгалт хангалтгүй зэргээс үүдсэн хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд ч ажиглагдаж байсан юм. Цаашид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, үндэсний баялагтаа монгол хүн бүр эзэн болох, эвдэгдсэн газар нутгаа нөхөн сэргээх, боловсруулах үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулж хөгжүүлэх, иргэдээ ажилтай, орлоготой болгох, авлига, ашиг сонирхлын гэмт хэргийг таслан зогсоох, төрийн хяналт шалгалтыг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатайг Хянан шалгах түр хорооны гишүүд дүгнэж байлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2025 онд 107 тусгай дугаарын утсанд нийт 8296 иргэн хандсанаас гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 140 дуудлага бүртгэгджээ
    13 цаг 19 мин
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
    13 цаг 41 мин
  • Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав
    13 цаг 50 мин
  • “Гадаад худалдааны аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
    13 цаг 54 мин
  • Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
    14 цаг 52 мин
  • Apple компанийн Хятад дахь борлуулалт 23 хувиар өслөө
    15 цаг 12 мин
  • Иранд өрнөж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    16 цаг 1 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    16 цаг 12 мин
  • АНУ-ын Иранд хийж буй дайны санхүүжилт даруй 200 тэрбум ам.доллараар нэмэгдлээ
    16 цаг 48 мин
  • АНУ-ын тагнуулын албаны дарга "Ираны дэглэм бүрэн бүтэн боловч ихээхэн доройтсон" гэв
    16 цаг 57 мин
  • "Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ
    17 цаг 12 мин
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
    18 цаг 22 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
    18 цаг 49 мин
  • О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
    18 цаг 57 мин
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
    19 цаг 48 мин
  • Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
    20 цаг 11 мин
  • Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
    20 цаг 42 мин
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
    21 цаг 7 мин
  • УИХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ
    21 цаг 7 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    21 цаг 12 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК