Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангах ажлын хүрээнд тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан сургалт, сурталчилгааны арга хэмжээг 146 хүнд зохион байгууллаа.
Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Хан-Уул дүүргийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах” НҮТББ-тай хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Д.Балдандорж, С.Янжинлхам нар “Авлига, авлигын хор хөнөөл”, “Авлигатай тэмцэх газарт өргөдөл, гомдол гаргах нь” зэрэг сэдвээр сургалт хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулт, зөвлөгөө мэдээлэл өгөв.
Тусгай хэрэгцээт иргэдэд зохион байгуулсан сургалт, сурталчилгаа нь авлигын хор хөнөөлийг таниулах, авлигыг мэдээлэх 110 тусгай дугаарт өргөдөл, гомдол хэрхэн гаргах талаар тодорхой ойлголт, мэдлэгийг өгч, иргэдийг авлигатай тэмцэх арга барилд сургасан үр дүнтэй арга хэмжээ болсон талаар оролцогчдын зүгээс дүгнэн талархал илэрхийлсэн бөгөөд цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага болон тусгай хэрэгцээт иргэдэд шат дараалсан сургалтыг тусгайлан зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл (8)