Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

2025-2-21
0
ЖИРГЭХ

“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн босгон дээр (2025.02.21) Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын хороонд эдүгээ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, Тамгын газарт ажиллаж байсан 120 ахмад ажилтан харъяалагддаг.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2024 оны намрын чуулган завсарласнаас эхлэн баруун аймгуудын 40 орчим сумдаар явж, сар гаруйн хугацаанд ажиллаад ирж буйг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэмдэглээд, түүний мэндчилгээг дамжуулж, 2025 онд хийж хэрэгжүүлэх олон ажилд та бүгдийн оролцоо, дэмжлэг нэн чухал байх болно гэж хэлүүлснийг уламжиллаа.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан, байнгын ажиллагаатай парламент, түүний Тамгын газрыг анхлан байгуулахад тулгын чулууг нь тавилцаж, сэтгэл зүтгэлээ зориулсан нэр хүндтэй ахмадууддаа Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа чин сэтгэлийн талархал дэвшүүлээд, намрын чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомж, бодлогын шийдвэрүүдийг танилцуулсан юм. УИХ улс орныхоо хөгжил дэвшилд нөлөөлөх 14 мега төслийг хөдөлгөхөд онцгой анхаарч, сүүлийн 30 гаруй жил ярьсан ч шийдэж, баталж чадахгүй байсан Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, Монгол-Францын хамтарсан уран үйлдвэрлэлийн төсөл, нийслэлийн Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн зураг төслийн ажил зэрэг олон төсөл, хөтөлбөрүүдийг хөдөлгөх алхмуудыг хийж эхлээд байгааг онцлон дурдав. Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, түүнд туссан ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмадын сан байгуулах зэрэг шинэлэг зохицуулалтуудын тухай, Ахмадын үндэсний чуулган, Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн хүрээнд хийсэн ажлуудын талаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа танилцуулж, удахгүй болох сар шинийн баяр, гарч буй модон могой жилийн мэндийг дэвшүүлэн, эрүүл энхийг хүслээ.

Хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд хуран цугласан Улсын Их Хурал, Тамгын газрын ахмад настнуудыг төлөөлж, Улсын Бага Хурлын дарга, Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн асан Ё.Адилбиш нар үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн юм. Р.Гончигдорж гуай Тамгын газрынхан маань биднийг ойр ойр цуглуулж, парламентын үйл ажиллагааны талаар асууж, ярилцаж, зөвлөлдөж байдагт баяртай байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн асан Ё.Адилбиш 126 гишүүнтэй парламент анх удаа улсын төсвийг алдагдалгүй баталсныг сайшааж, эрчим хүчний реформыг иргэдэд дарамт багатай, менежментээ нэн тэргүүнд шинэчлэн сайжруулах замаар хэрэгжүүлэх, татварын багц хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийг оновчтой хийхэд онцгой анхааралтай ажиллахыг зөвлөв.

Ахмад настнаа хүндэтгэн хүлээн авахад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, Дэд дарга Ү.Амарбат, Э.Лхагва болон газар, хэлтсийн дарга нар байлцлаа. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, залуучууд биднийг төрт ёс, төрийн албанд ямар ёс зүйтэй, яаж ажиллах ёстойг заасан дарга нар маань цугласан байгаад эмээх, хүндэтгэх сэтгэл төрж байна гээд, ахмад настнуудынхаа санал зөвлөмжийг Улсын Их Хурлын даргын зөвлөлд танилцуулна гэлээ. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент бий болсны буюу манай Тамгын газар байгуулагдсаны 35 жилийн ой, мөн ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд Улсын Их Хурлын дарга, удирдлага үүнд анхаарал хандуулж байгаа гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга танилцуулж, сар шинийн мэнд дэвшүүлэв.

Улсын Их Хурлын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Тамгын газрын удирдлагууд ахмад настнуудтай улс орны нийгэм, эдийн засгийн болон цаг үеийн асуудлаар санал солилцож, дурсгалын зураг татууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Т.Аубакир: Монгол Улс бусад улс орнуудын адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ
С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
The Guardian: Монголын улс төрчид шоронд хоригдох эрсдэлтэй нүүр тулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно
    4 мин
  • Т.Аубакир: Монгол Улс бусад улс орнуудын адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ
    10 мин
  • В.Зеленский: Ойрхи Дорнодоос болж АНУ-ын анхаарал биднээс холдохыг бид огт хүсэхгүй байна
    15 мин
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
    32 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    51 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 48 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна
    1 цаг 27 мин
  • Цэргүүдээ эргэв
    1 цаг 36 мин
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
    1 цаг 40 мин
  • Израилчуудын гарт амиа алдсан Али Ларижани гэж хэн байв?
    2 цаг 14 мин
  • The MongolZ баг яагаад Senzu буюу М.Азбаярыг сэлгээнд суулгасан бэ? 
    3 цаг 33 мин
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
    3 цаг 39 мин
  • Изриалчууд Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн даргыг ХӨНӨӨЛӨӨ
    4 цаг 36 мин
  • The Guardian: Монголын улс төрчид шоронд хоригдох эрсдэлтэй нүүр тулав
    5 цаг 15 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
    5 цаг 28 мин
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
    5 цаг 30 мин
  • Тэсвэрлэх чадвар, тэнцвэрт байдал, хөгжил цэцэглэлтийн хөшүүрэг – Эрүүл газартай байхын төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллага чуулна
    6 цаг 1 мин
  • ЗГ: “Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ
    6 цаг 8 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно
    6 цаг 21 мин
  • Улаанбаатарт 1 градус дулаан байна
    6 цаг 27 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
    7 цаг 31 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
24 баримт
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК