Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх болон танилцах асуудлууд:
- Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулах ажлын явцын талаар - Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай ЗГ-ын тогтоолын төслүүд - Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон ДЦС3 ТӨХК-ийн сэргээн босголтын ажилтай холбогдуулж хэрэгжүүлэх арга хэмжээний тухай - Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар - Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хооронд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцээрийн төсөл - Монгол-Хятадын Экспо арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах Ажлын хэсэг байгуулах - Бусад асуудал