УИХ-ын гишүүн С.Ганбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр "Надад нэг л гэм буруу байгаа. У.Хүрэлсүхийн эсрэг үг хэлсэн нь л миний буруу. Намайг АТГ-ын 24 байцаагч өдөр шөнөгүй шалгаж байгаа. АТГ бол улс төрийн захиалгат аллагын байгууллага болчихсон байна. Улсаас юу ч идээгүй гэдгийг тогтоогоод одоо 18 жилийн өмнө удирдаж байсан Үйлдвэрчний холбооны ажлыг ухаж төнхөж эхэлсэн. Ингээд газартай холбоотой асуудал байж магадгүй гэж байгаа. 2007-2013 онд удирдаж байхад Соёлын төв ордон гэж яриад байгаа газар дээр нэг ширхэг ч барилга баригдаагүй, газрын зөвшөөрөл өгөөгүй. Хоёр алхахгүй баригдах хоёрын хооронд гүтгэлэг тарааж байгаад харамсаж байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)