
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.09.18/ нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал, “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар хэлэлцэхээр байна. Дэлгэрэнгүйг доорх хүснэгтээс харна уу.
| ПҮРЭВ ГАРАГ /2025.09.18/ |
||||
| Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
| НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
||||
| 1 |
·““Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг ·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлт /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
| ·Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
14.00 |
|||





















































