УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Усны газрын жилийн урсгал зардал 1,9 тэрбум байна. Яагаад уснаас мөнгөө хасаад байдаг юм бэ Ерөнхий сайд аа. Усны төслийг мартчихдаг юм уу. Мартаад байдаг бол миний цэнхэр дээлний өнгийг хараад усны төслөө тавьж баймаар байна. Бид усгүй бол хэзээ ч амьдарч чадахгүй шүү дээ. Сайд нар ус уудаггүй хүмүүс байдаг юм уу" гэв.