УИХ-ын чууулганы үеэр УИХ-ын П.Сайнзориг "Зарим сайдын хэлж байгааг сонсохоор нүднээс бараг л нулимс гоожих гээд байна. Ямар ч хүн сайд болохоороо вакумжчихдаг юм шиг байна. Буудуулахгүй байж байгаад улс төрийн амьдралаа урт болгочихъё гээд ерөөсөө юм хийдэггүй. Цаг хугацаатай хэдэн юмаа батлуулж аваад л буруу хараад суучихдаг. Хэдэн хүн ээлжилж сайд болж тоглоод л" гэв.