УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "320 хүүхдийн сургуулийг 7 жил барьдаг улс бол манайх л байна. Тэгэхд Б.Чойжилсүрэн сайд 2000 айлын орон сууцыг нэг жилд бариад байна. Ядаж түүнээс үлгэр жишээ аваач. Нэг сургуулийг нэг жилд барьчихаж чаддаггүй юм уу " гэв.