УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Албан хаагчдыг цомхотгох аргачлал байхгүй байна. Өнөөдөр баахан квот авсан байгууллагууд хаа сайгүй байна. Төсөвт хэмнэлт гарна гэж үзээд ингэж байгаа юм байна. Энийг дагаад 7000 хүн тэтгэвэрт гаргахаар хүсэлтээ өгч, 375 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай. Нэг жилийн хугацаанд олгох боломжгүй учраас хоёр хуваана гэсэн. Үүний аргачлал нь юу вэ. Хүнээ хоёр хуваах юм уу, мөнгөө хуваах юм уу. Төсөв хэмнэх гэсэн биш хэсэг хугацааны дараа дарамт болох юм биш үү" гэв.