Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТББХ: Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

2025-9-30
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.09.30/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг тодотгоод, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх У.Отгонбаяр нарын УИХ-ын 8 гишүүний 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, М.Бадамсүрэн нарын УИХ-ын 7 гишүүний мөн өдөр өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, О.Номинчимэг нарын УИХ-ын 76 гишүүний 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.  

Дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн эрхийг дэмжихтэй холбоотой тусгай зохицуулалтыг хийх шаардлагатай байгааг тодотгоод, тус хорооны төсөвт энэ эрхийг хангахтай холбоотой ямар зохицуулалтыг төлөвлөж байгааг тодруулав.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд саналаа өгөх асуудлыг дэмжихэд зохион байгуулалтын болоод материал хангамжийн асуудал гарч ирдэг. Энэ асуудлуудыг шийдэхийн тулд бид тодорхой төсөв тавьдаг ч Сангийн яаманд очоод хасагддаг. 2026 оны төсвийн төсөлд мэдээлэл сурталчилгааны зардалд 578 сая төгрөг тавих санал өгсөн ч Сангийн яам хянаад 10.5 сая болгосон. Манай үндсэн үйл ажиллагааны зардал ингээд хасагдахаар мэдээлэл сурталчилгааны ажлыг явуулахад маш хүнд болж байна гэсэн хариулт өгөв.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, Төсвийн ерөнхийлөн захирагчдаас маш өндөр санал ирдэг. Гэвч хэд хэдэн шалтгааны улмаас төсөвт тусахгүй байгаа. Бид орлогодоо тааруулж зарлагаа төлөвлөх ёстой. Эдийн засаг, хөгжлийн яамнаас бидэнд өгсөн орлого, зарлагын дээд хязгаарт багтааж төсөв хийхэд ийм зардал тусах боломжгүй байсан. Төсвийн ерөнхийлөн захирагчид хөтөлбөрийн хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтүүдээ тогтоож чадахгүй байгаа нь мөн нөлөөлсөн. Сонгуулийн ерөнхий хороо энэ төсвийг аваад юу хийж, ямар үр дүнд хүрэх талаарх тайлбар танилцуулга байхгүй. Төсвийн тухай хуулийн төслийн 1 дүгээр хавсралтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой зорилт ирүүлээгүй гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төлөвлөгөөг хийхдээ үйл ажиллагааны чиглэлийг задлах хэрэгтэй. Сонгуулийн үйл ажиллагааны хүртээмжийг хангах нь нэн тэргүүний ажил байх ёстой. Үүнтэй хамт биет орчны хүртээмж, мэдээллийн хүртээмжийн технологийн шийдлийг оруулах нь зүйтэй. Мэдээж хүний нөөцөө чадавхжуулж, сургах хэрэгтэй байна. Хяналт оролцоог сайжруулах чиглэлийн ажлуудаа иргэний нийгмийн байгууллагууд руу чиглүүлэн хийхээс гадна эрхийн баталгаажуулалт руу чиглэсэн ажлууд зохион байгуулах хэрэгтэй хэмээн онцолсон.  

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Мөн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ө.Шижир, Тэтгэвэрт гарч байгаа төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн тэтгэмжийг хоёр хуваан олгох асуудлыг хөндсөн. Тэрбээр, 2024 онд тэтгэвэртээ гарснаас хойш өнөөдрийг 1446 ахмад бурхан болсон гэсэн статистик мэдээ байгааг дурдаад, он дамжуулан олгох тэтгэмжээ авч чадалгүй бурхан болсон тохиолдолд хэрхэх,  энэ нь хүний эрхийн зөрчил мөн эсэхийг тодруулсан.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, Өмнө нь төсвийн боломж тааруу байсан үеүдэд буюу 2017, 2018, 2019 онд тэтгэмжийг мөнгийг хуваан олгох арга хэмжээг хэрэгжүүлж байсан гээд, төсөв батлагдсан тохиолдолд хэмнэлттэй зардлаас иргэдийн тэтгэмжийг гүйцээж олгох асуудлыг шийдвэрлэнэ гэж байлаа. Тэрбээр тухайн ажилтан тэтгэвэрт гарах хүсэлтээ өгч тушаал шийдвэр нь гарсан тохиолдолд тушаалынх нь дагуу төрөөс санхүүжилтийг олгоно гэдгийг мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Ц.Туваан онцгой байдлын салбарын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлыг ирэх оны төсөвт тусгаж чадсан эсэхийг тодруулсан.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Засгийн газраас онцгой байдлын салбарт онцгой анхаарч байгааг тодотгоод, хамгийн сүүлд Ерөнхий сайд онцгой байдлын албан хаагчдын цалингийн 40 хувийн нэмэгдлийг шийдсэнийг дурдав. Үүнтэй холбоотой зардлуудыг ирэх оны төсөвт бүрэн тусгасан. Мөн 2026 оны төсөвт ОБЕГ-ын тоног төхөөрөмжийн зардалд 29 тэрбум төгрөгийг тусгаж, Хөвсгөлийн Тариалан, Баянхонгор, Өвөрхангай, Завхан дахь аврах, гал унтраах ангийн барилгын төсөвт өртгийг тусгаснаас гадна 523,8 тэрбум төгрөгийн өртөгтэй Азийн хөгжлийн банкны хоёр төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэсэн хариулт өгөв.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, төрийн албан хаагчид тэтгэврээ тогтоолгоход төрөөс олгодог нэг удаагийн тэтгэмжийн асуудлаар хууль зүйн лавлагаа гаргуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, Төсвийн тухай хуульд төсвийн ерөнхийлөн захирагчид өр, авлага үүсгэж болохгүй гэсэн заалт байгааг тодотгоод, тэтгэмжээ он дамжуулан 50, 50 хувиар олгоно гэдэг нь өр, авлага үүсгэж байгаа асуудал мөн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Төрийн албаны тухай хуульд төсвийн аливаа авч байгаа арга хэмжээ төрийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгааллын асуудлыг хөндөж болохгүй, бууруулж болохгүй, түр зогсоож болохгүй гэж заасныг онцлоод албан ёсны хууль зүйн лавлагаа гаргуулахыг хүсэж байна хэмээлээ. Энэ асуудалтай холбоотой хуулийн зөрчил байгаа эсэхийг Төрийн албаны зөвлөл, Аудитын ерөнхий газраас тодруулав.

Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, 2026 оны төсвийн төсөлд 7000 орчим төрийн албан хаагчийг тэтгэвэрт гаргахаар тооцож, тодорхой хэмжээний санхүүжилтийг хоёр хувааж тавихаар байгаа. Төрийн албаны 2024 оны албан ёсны статистик тоон мэдээллээр 56-аас дээш насны 6200 эмэгтэй, 60-аас дээш насны 1200 эрэгтэй албан хаагч байна. Нийлбэр дүнгээрээ 7400 төрийн албан хаагч ажиллаж байгаа. Бид хууль тайлбарлах эрхгүй. Төрийн албаны хуульд төрийн албаны нийт зардлыг бууруулах талаар төрөөс авч байгаа арга хэмжээ нь төрийн албан хаагчид олгож байгаа тэтгэвэр тэтгэмжийг түр зогсоох үндэслэл болохгүй гэж заасан. Дээрх арга хэмжээ энэ хуультай зөрчилдөж байгаа. Төсвийн захирагч тухайн жилийнхээ төсөв дээр өр, авлага үүсгэвэл ажлаас чөлөөлөх үндэслэл болно гээд Төсвийн тухай хуулиар заасан байгаа. Тэгэхээр энэ хууль хоорондын нийцлийн асуудлыг эргэж харах хэрэгтэй болж байна гэж хариулав.

Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг,  Төсвийн тухай хуулийн зарчим нь төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсэхгүй байх юм. Энэ хуулийн заалтыг баримталж ажиллах ёстой гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газраас гаргасан. Тэгэхээр 50 хувиар хуваан олгохоос илүү бүх шатны төсөв захирагчид тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүсийн тэтгэмжийг олгохдоо өр авлага үүсгэхгүй байхад анхаарч, тэтгэмжийг 100 хувь олгож  ажиллах нь Төсвийн тухай хуулиар заагдсан бүрэн эрх гэж үзэж байгаа гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн гаргасан горимын саналаар санал хураалт явуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас гаргасан 2026 оны төсөвт төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг 2026, 2027 онд дамнуулан олгохоор тусгасан асуудлаар эрх зүйн шинжилгээ хийлгэж, зөвлөмж гаргуулах горимын саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.  

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Patricia Lovick (5.62.47.224)
    How To Recover Your Bitcoin Without Falling Victim To Scams: A Testimony Experience With Capital Crypto Recover Services, Contact Telegram: @Capitalcryptorecover Dear Everyone, I would like to take a moment to share my positive experience with Capital Crypto Recover Services. Initially, I was unsure if it would be possible to recover my stolen bitcoins. However, with their expertise and professionalism, I was able to fully recover my funds. Unfortunately, many individuals fall victim to scams in the cryptocurrency space, especially those involving fraudulent investment platforms. However, I advise caution, as not all recovery services are legitimate. I personally lost $273,000 worth of Bitcoin from my Binance account due to a deceptive platform. If you have suffered a similar loss, you may be considering crypto recovery, The Capital Crypto Recover is the most knowledgeable and effective Capital Crypto Recovery Services assisted me in recovering my stolen funds within 24 hours, after getting access to my wallet. Their service was not only prompt but also highly professional and effective, and many recovery services may not be trustworthy. Therefore, I highly recommend Capital Crypto Recover to you. i do always research and see reviews about their service, For assistance finding your misplaced cryptocurrency, get in touch with them, They do their jobs quickly and excellently, Stay safe and vigilant in the crypto world. Contact: Recoverycapital@fastservice.com You can reach them via email at Capitalcryptorecover@zohomail.com OR Call/Text Number +1 (336)390-6684 his contact website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 09 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Дамдинням: Шатахууны үнэ нэмэгдэх асуудал тодорхойгүй хэвээр байна
    10 цаг 50 мин
  • Ч.Лодойсамбуу: Номын хавтасны тухайд мэдээгүй байсан. “Nepko” хэвлэлийн газрын гаргаж өгсөн шинэ постероор номоо хэвлэлтэд өгсөн
    11 цаг 22 мин
  • "Улаанбаатар-хөрөнгө оруулалт" арга хэмжээ эхэллээ
    11 цаг 39 мин
  • Монголын анхны Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
    12 цаг 17 мин
  • “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
    12 цаг 32 мин
  • Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
    12 цаг 35 мин
  • Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
    13 цаг 13 мин
  • А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
    16 цаг 0 мин
  • Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
    16 цаг 48 мин
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
    16 цаг 55 мин
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
    17 цаг 21 мин
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
    17 цаг 38 мин
  • ФОТО: УИХ-ын хаврын чуулган нээлээ
    18 цаг 37 мин
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
    19 цаг 13 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 36 мин
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
    19 цаг 38 мин
  • ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
    19 цаг 48 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    19 цаг 51 мин
  • Улаанбаатарт 2 градус дулаан байна
    20 цаг 6 мин
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
    20 цаг 37 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК