Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Э.Болормаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Ийм чухал зүйлд хөнгөн хандаж болохгүй учир би сайн бодож байж гарын үсгээ зурлаа. Энэ засгийн газар үргэлжилбэл Монгол Улсад хортой юм болов уу гэж бодож байна. Засгийн газрыг огцруулах бичигт 50 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэж сонссон. Огцруулах үндэслэл хэд хэд бий" гэв.