Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "УИХ-ын гишүүн болоод 3,4 төсөв хэлэлцлээ. Өнөөдрийнх шиг төсөв хэлэлцэж буй байнгын хорооны хуралдааныг анх удаа харлаа. Төсөв хэлэлцэж байхад Засгийн газрын гишүүд нь лайв хийгээд зогсож байна. Улстөрчид ажилаа хийх хэрэгтэй. 32 гишүүнтэй эдийн засгийн байнгын хороо 8,9 гишүүнтэй төрийн албаны хүмүүсийг загнаад сууж байна. Бодлого чиглэл өгдөг нөхдүүд нь лайв хийж байж болох юм уу. Энэ улс бие биенийхээ муу муухайг ярьдаг нийгэм хийсэн. Үүнээс ард түмэн залхчихаад байна" гэв.