Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

2025-10-07
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Эдийн засгийн  байнгын хороо өнөөдөр (2025.10.07) хуралдаанаа 09 цаг 55 минутад, гишүүдийн 56.3 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Найдалаа, Г.Лувсанжамц, С.Цэлмүүн, Ө.Шижир, О.Батнайрамдал, Х.Булгантуяа, Г.Очирбат, Э.Одбаяр, Ц.Баатархүү, Р.Сэддорж нар Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлэв.

Тухайлбал Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилт, биржийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг тодруулсан юм. Энэ оны 9 дүгээр сарын байдлаар биржээр 12.5 сая тонн нүүрс, 4.1 сая тонн төмрийн хүдэр, 35 мянган тонн зэсийн баяжмал, 43 мянган тонн жоншны хүдрийн баяжмал арилжаалсан байна.

Улсын төсвийг төлөвлөхдөө арга хэмжээнүүдийг хэрхэн эрэмбэлдэг талаарх асуултад Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хариулахдаа “Засгийн газрын 14 мега төсөл, дөрвөн жилийн хөтөлбөрт орсон 149 төслийг Тэргүүн шадар сайдын тушаалаар баталсан макро эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ, төслийн бэлэн байдлын үнэлгээ, санхүүжилтийн эх үүсвэрийн үнэлгээ, нийгмийн нөлөөллийн үнэлгээ зэрэг 4 бүлэг, 14 шалгуур үзүүлэлтээр 1-5 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлсэн” гэлээ.

Гишүүд багш, эмч тэргүүтэй төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийлж, энэ чиглэлээрх төрийн бодлогыг тодорхойлох шаардлагатай гэсэн саналыг хэллээ. Мөн бодлогын баримт бичгүүдийн уялдааг хангах, улмаар тэр бүрийг шат дараатай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагын талаар байр суурь илэрхийлэв. Багш, эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлогын талаар тодруулсан гишүүдийн асуултад Н.Учрал сайд хариулт өгсөн. Улсын хөгжлийн таван жилийн үндсэн чиглэлийн төслийг Шинжлэх ухааны академийн их чуулганд танилцуулж, хэлэлцүүлсэн бөгөөд гол саналуудыг тусгасан гэж сайд хэлээд, энэ төсөл дэх гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхой болгоход онцгой анхаарч ажиллаж буйгаа дуулгав. Энэ хүрээнд багш, эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр хүний хөгжлийн талаарх тусгай бүлэг болгон тодорхойлж, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой болгож байгаа хэмээсэн. Энэ хүрээнд ажлын гүйцэтгэлийн үнэлгээ буюу гүйцэтгэлд суурилсан цалингийн системийг бодитой болгох боломж бүрдэнэ гэж тооцсон аж. Баримт бичгийн төлөвлөлт, боловсруулалт, шалгуур үзүүлэлт хангалтгүй байгаа талаар Г.Лувсанжамц гишүүн шүүмжилж, Хот байгуулалт, барилга,орон сууцжуулалтын яамнаас төсөл дэх арга хэмжээнүүдийн талаар тодруулж хариулт авсан.

Гадаад зээлээр санхүүжиж буй орон сууцын төслүүдэд анхаарал хандуулах шаардлагай гэдгийг С.Цэнгүүн гишүүн хэлээд, ипотекийн зээлийн бодлого, хүртээмж, үр дүнгийн талаар, Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх санаачилгын эрсдэлийг, нийслэл дэх цахилгаан, дулаан хангамжийн эх үүсвэрийн хүчин чадлаас давсан бүтээн байгуулалт хийж, цахилгаан, дулаан хангамжийн эх үүсвэрийг ачааллыг хэт нэмэгдүүлж байгаа эрсдэлийн талаар тодруулж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм. Нөхцөл байдал хүчин чадлаас нь 50 хувь хэтэрчихсэн байгаа бөгөөд дулаан хангамжийн тархмал эх үүсвэрүүдийг нэмж барих нэмж барихаар ажиллаж байгаа гэдэг хариултыг Эрчим хүчний сайд өгсөн.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан тул Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийн хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • How I Recovered Over $120k Worth Of Bitcoin (185.92.26.65)
    A breach of my cyber privacy led to the loss of my digital assets, including Bitcoin valued at over $120,000. Hackers were able to clone my email and gain access to my seed phrase, which they used to drain my assets. The experience was infuriating and overwhelming. Fortunately, a friend referred me to Morphohack Cyber Service, a data and funds recovery firm. Their team successfully helped me recover every dollar and also assisted in securing my digital environment against future threats. Their professionalism and expertise were truly impressive. I highly recommend Morphohack Cyber Service to anyone facing similar issues. They specialize in recovering crypto, Bitcoin, private data, hacked accounts, and lost files. You can contact them safely via email for any inquiries. (Morphohack@cyberservices.com)
    2026 оны 02 сарын 10 | Хариулах
  • Sonia Derek (105.113.40.211)
    ALPHA KEY, A LICENSED CRYPTO RECOVERY HACKER A year ago, I was duped by a cryptocurrency broker who claimed to work with blockchain and Binance. He gained my trust and convinced me of everything he told me by presenting fictitious proof of profit from previous investors, which led me to invest more than $488,330.09 in the hopes of receiving a 35% cashback profit, but this turned out to be a lie. It's been a year since I started looking for a recovery specialist to help me find those scammers. I'm grateful that Sir Abel recommended Alpha Key Recovery because they helped me, leaving me stunned for a time. Get in touch with them using the below info: Mail: Alphakey@consultant.com Whatsapp :+15714122170 mail: service@alphakeyrecovery.com Signal :+18622823879 Website : www.alphakeyrecovery.com
    2025 оны 10 сарын 08 | Хариулах

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Дамдинням: Шатахууны үнэ нэмэгдэх асуудал тодорхойгүй хэвээр байна
    10 цаг 47 мин
  • Ч.Лодойсамбуу: Номын хавтасны тухайд мэдээгүй байсан. “Nepko” хэвлэлийн газрын гаргаж өгсөн шинэ постероор номоо хэвлэлтэд өгсөн
    11 цаг 19 мин
  • "Улаанбаатар-хөрөнгө оруулалт" арга хэмжээ эхэллээ
    11 цаг 37 мин
  • Монголын анхны Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
    12 цаг 14 мин
  • “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
    12 цаг 29 мин
  • Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
    12 цаг 33 мин
  • Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
    13 цаг 10 мин
  • А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
    15 цаг 57 мин
  • Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
    16 цаг 46 мин
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
    16 цаг 52 мин
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
    17 цаг 18 мин
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
    17 цаг 35 мин
  • ФОТО: УИХ-ын хаврын чуулган нээлээ
    18 цаг 34 мин
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
    19 цаг 10 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 33 мин
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
    19 цаг 35 мин
  • ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
    19 цаг 45 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    19 цаг 49 мин
  • Улаанбаатарт 2 градус дулаан байна
    20 цаг 3 мин
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
    20 цаг 34 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК