Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Багш, эмч нар, тэтгэврийн нэмэгдүүлэхээр 830 тэрбум төгрөгийг төсөвт багтаана. Төсөв 32 их наяд ба 8 их наяд нь хөрөнгө оруулалт, 8 их наяд нь цалин, 17 их наяд нь урсгал зардалд зарцуулагдана. Цалин тэтгэвэр нэмэх нөөц боломж байхгүй. Маш олон хязгаарт баригдаж, ягштал барьсан. Бид орлого, зарлагаа бууруулж оруулж ирсэн төсөв юм. Төсвийг хэлэлцээд батлахад бэлэн болсон байхад дахин өөрчлөх боломжгүй, бидэнд хугацаа алга.
Тиймээс яаралтай ажлын хэсэг байгуулж, хэрхэн нэмэгдүүлэх талаарх хэлэлцлээ. Цалин нэмэхийн тулд 831 тэрбум төгрөгийг төсөвт "чихэж" оруулах нөөц боломж байхгүй. Жилийн төлөвлөгөө, гадаад зээлийн эргэн төлөлт, үндэсний хөтөлбөрүүд арай хийж багтсан төсөв" гэв.
Сэтгэгдэл (3)