Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн газраас мэдээлэл өглөө. Энэ үеэр ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хууль бол ард түмнээс урган гарсан эрхэм дээд баримт бичиг байдаг. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолд бүрэлд нь хориг тавьж байна" гэв.