Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Иргэд 50, 100 литрээр нь банкаа дүүргээд байгаа учраас хэрэглээ хоёр дахин өсчихөөд байна. 2000 гаруй тонн бензин нийлүүлээд байхад ховх сорогдоод алга болчихоод байна. Тиймээс Улаанбаатар хотод хязгаарлалт хийж байна. Иргэд энгийн үеийнх шигээ бензинээ хийгээд явбал зүгээр байгаа. Бензин бол тасрахгүй гэдгийг хэлмээр байна. Уг нь импорт хэвийн байгаа" гэв.