Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэд хорооны дарга, гишүүд Техник технологийн политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа

2025-10-22
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны Боловсрол, Шинжлэх ухааны дэд хорооны дарга, гишүүд өнөөдөр (2025.10.22) Техник технологийн политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын нөхцөл байдал, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Сургуулийн үйл ажиллагаатай танилцахад Дэд хорооны дарга С.Зулпхар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, Д.Рэгдэл нар оролцов.

Уулзалтын эхэнд Боловсролын яамны Мэргэжлийн болон техникийн боловсролын газрын дарга Н.Нарангэрэл, Техник технологийн политехник коллежийн захирал Ц.Баярмаа нар салбарын болон коллежийн талаар танилцуулав. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн болон Говийн бүс, Улаанбаатарын мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагуудыг бүсийн онцлогттой уялдуулан, төрөлжүүлж байгаа аж. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн, ажиллангаа суралцах боломжийг нэмэгдүүлэх үүднээс танхимын болон ажлын байрны хосмог сургалтыг өргөжүүлэхэд Боловсролын яам түлхүү анхаарал хандуулж байна. Энэхүү хосмог сургалтыг хэрэгжүүлж буй сургуулиудын нэг нь Техник технологийн политехник коллеж юм. Техник технологийн их сургууль болж өргөжөөд байгаа тус коллеж мэргэжлийн болон техникийн боловсрол, бакалавр, магистрын хөтөлбөр бүхий шаталсан сургалттай бөгөөд Монгол Улсын Засгийн газраас зарласан төсөл, хөтөлбөрүүдэд санаачилгатай оролцохын зэрэгцээ АНУ-ын Төрийн департаментын Фулбрайтын эрдэмтэн, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн багш, мэргэжлийн боловсрол сургалтын магистрын, Японы “Дадлагажигч оюутан”, БНХАУ-ын оюутан, багш солилцооны зэрэг олон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөн дотоодын 360 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран хосмог сургалтыг хөгжүүлэхийн зэрэгцээ англи хэлтэй инженер, цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх, мэргэжил эзэмшүүлэх зэрэг төсөл, хөтөлбөрийг явуулдаг.

Техник технологийн политехник коллеж Япон Улсын технологийн сургалтын Коосен хөтөлбөрийг нэвтрүүлсэн анхдагч сургуулиудын нэг бөгөөд мэдээллийн технологи, англи хэлний Pearson хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Барилгын мэргэжлийн жишиг сургууль болох зорилт тавьсан тус коллеж 2013 оноос хойш төрөлжсөн чиглэлээр Чадамжийн төвийг бий болгон хөгжүүлж буй бөгөөд ирээдүйд нэн хэрэгцээ, шаардлагатай барилга, дэд бүтэц, хүнс үйлдвэрлэл, мэдээлэл харилцаа, технологи, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зэрэг 28 мэргэжлийн чиглэлээр сургалт явуулж байна. Түүнчлэн багшийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ний 22 сургуулийн 58 багшийг магистрын сургалтанд хамруулжээ.

Тус коллежи эдүгээ 2775 суралцагчтай бөгөөд тэдний 23 нь хөгжлийн бэрхшээлтэй буюу ялгаатай хүүхдүүд юм. Ийм хүүхдүүдийг энгийн сурагчидтай хамт сургахыг дэмжиж буй хэдий ч хувьсах зардлыг ялгаатай байдалд тохируулан олгохгүй байгаа болон дотуур байрны хувьсах зардлыг хувийн өмчийн сургуульд өгөхгүй байгаа нь сургалтын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хүндрэл учруулж буйг Ц.Баярмаа захирал дурдсан юм. Мөн тэрбээр төрийн өмчийн сургуулийн багш нарт олгодог нийгмийн баталгааг хувийн өмчийн сургуулийн багш нарт ялгаагүй олгож, сайн багшийг тогтвор суурьшилтай ажиллахад бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлага байгааг өгүүлэв. Техник технологийн политехник коллежид эдүгээ 127 багш, ажилтан ажиллаж байгаагийн 93 нь багш юм. Боловсролын салбарт тулгамдаж буй багшлах боловсон хүчний хомсдолтой байдал тус сургуульд ч байгаа гэдгийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Нэмэхбаяр ярьж, Коосен Монгол сургуулийн төгсөгчдийн 60 хувийг Японы компаниуд аваад явчихаж байгаа болон сайтар бэлтгэгдсэн багш нар ч мөн гадаад улсууд руу явж буйд анхаарах цаг болсныг онцолсон юм.

Дэд хорооны гишүүд коллежийн hybrid сургалтын танхим, багшийн хөгжлийн төв, мультимедиа төв, хоол үйлдвэрлэл, сантехник, цахилгааны дадлагын газрууд, номын сан, лекцийн танхим, спорт заал, автомашины, барилга, авто замын материал судлалын, цахилгааны, ус хангамжийн, механикийн лабораториудтай танилцаж, сургалтын үйл ажиллагаатай танилцсан юм. Тус сургуулийн сургалтын төлбөр хөтөлбөрүүдээсээ шалтгаалан 2.1-2.8 сая төгрөгийн төлбөртэй бөгөөд үйлдвэрлэлийн дадлагын газрууд аж ахуйн тооцоотой ажиллаж, түншлэгч аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах зэргээр тодорхой хэмжээний орлого олдог байна. Мөн сургуулийн дотоод орчны тохижилт, тавилга хэрэгслийг оюутан, сурагчдынхаа оролцоотойгоор өөрсдийн хүч, нөөцөд тулгуурлан хийхийн зэрэгцээ цахилгааны лабораторийн туршилтын тоног төхөөрөмж зэрэг зарим сургалтын хэрэгслийг суралцагчид, магистрантуудынхаа зохион бүтээснээр үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.

Улсын Их Хурлын гишүүд мэргэлийн болон техникийн боловсролын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар багш, удирдлагуудтай санал солилцож, сургуулийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө, газрын асуудал, мөн хувийн сургуулийн багшлах боловсон хүчнийг дэмжих, хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах талаар анхаарал хандуулахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Дамдинням: Шатахууны үнэ нэмэгдэх асуудал тодорхойгүй хэвээр байна
    9 цаг 28 мин
  • Ч.Лодойсамбуу: Номын хавтасны тухайд мэдээгүй байсан. “Nepko” хэвлэлийн газрын гаргаж өгсөн шинэ постероор номоо хэвлэлтэд өгсөн
    10 цаг 0 мин
  • "Улаанбаатар-хөрөнгө оруулалт" арга хэмжээ эхэллээ
    10 цаг 17 мин
  • Монголын анхны Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
    10 цаг 55 мин
  • “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
    11 цаг 10 мин
  • Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
    11 цаг 13 мин
  • Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
    11 цаг 51 мин
  • А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
    14 цаг 37 мин
  • Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
    15 цаг 26 мин
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
    15 цаг 33 мин
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
    15 цаг 59 мин
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
    16 цаг 16 мин
  • ФОТО: УИХ-ын хаврын чуулган нээлээ
    17 цаг 15 мин
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
    17 цаг 51 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    18 цаг 13 мин
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
    18 цаг 16 мин
  • ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
    18 цаг 26 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    18 цаг 29 мин
  • Улаанбаатарт 2 градус дулаан байна
    18 цаг 44 мин
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
    19 цаг 15 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК