Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баялгийн хулгайгаас ангижиръя гэвэл төр оролцохоо больчих!

2025-10-27
0
ЖИРГЭХ

Монголын эдийн засаг асар хурдацтай тэлж байсан шигээ огцом зогсонги байдал руу орсон нь уул уурхайгаас хамааралтай. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөхөд бид төсвөө тэлж, унахад нь бүсээ чангалсаар өнөөг хүргэсэн. Дээр нь геополитикийн нөхцөл байдал дэлхийн эдийн засагт бүхэлд нь нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Ийм хүндхэн үед бидэнд найдах ганц салбар нь уул уурхай, ганц газар нь хувийн хэвшил юм.

Саяхныг хүртэл Монгол Улс “Эрдэнэт” гэсэн саалийн ганц үнээтэй явж ирсэн. Зэсийн үнийн хэлбэлзэл дагасан эдийн засаг нь өнөөдөр нүүрс болчихсон л болохоос ерөнхий дүр зургаараа уул уурхай дээр бид тогтож иржээ. Үүнийгээ дагаад баялгаа тойрч эргэлдсэн, баялгаа тойрч хэрэлдсэн улс төр үргэлж өрнөж байна.

Уул уурхайн салбарыг үргэлж чичилдэг улстөрчидтэй, бүр үзэн яддаг нийгмийн нэг хэсэгтэй болтлоо энэ хэрүүл нь даамжирсан. Газар доорх баялгийг хөрсөн дээр гаргаж, хүндээ өгөөжийг нь өгөх боломж бүрдүүлсэн хувийн хэвшлээ үргэлж “нүдээстэй” байгаагаас үүнийг харж болно.1990 ээд оноос эхлэн бид чадах чадах зүйлээрээ бизнес хийж эхэлсэн, үүний нэг нь уул уурхай. Лиценз эзэмшсэн болгон уул уурхай хийж чадсан уу гэвэл үгүй, ихэнхи нь зарж үрээд зарим нэгний хэлдэгээр “лицензийн чэнж” хийсэн.

Тэгэхээс ч арга үгүй, зөвхөн хайгуулийн ажилд гэхэд доод тал нь 20-30 сая ам.доллар. Тэрийг хэд маань шууд оруулж чадах билээдээ, тэр үед хөрөнгө оруулагч, банк санхүүгийн салбарынхан ч манайхыг сайн мэдэхгүй, тиймдээ ч хөрөнгө оруулалт татна гэдэг хаа хол. Тухайн үед манай улсын хэмжээнд ерөнхий хайгуул ч нарийн хийгдсэн ажилууд багатай, эдийн засгийн тооцоолол үр өгөөж нь тодорхой бус байсан гэхэд хилсдэхгүй. Хайгуулын тайлангуудад ерөнхий мэдээлэл байхаас Bankable feasibility study буюу банк хөрөнгө оруулагч нар шууд уншаад тооцоог нь харах цаас тун бага. Өнгөрсөн 35 жилд хувийнхан л хөрөнгө оруулалт авчирсанаас төр татвараа, хураамжуудаа аваад л сууж байсан. Тэгсэн хэрнээ энэ хүмүүс, бас улстөрчид уул уурхайн салбарынхны өгсөн татвар, хураамжаар өнөөдрийн хоол, маргаашийн мөрөөдлөө төлөвлөж явдаг. Ийм л урвуу тогтолцоо, буруу зарчим Монголд үйлчилж байна.

Гэтэл ганцхан түүхий эдийн үнийн савалгаа Монголын эдийн засагт яаж доргилт өгдөгийг бид энэ жил харж байна. 2025 оны төсвийг хэлэлцэж байсан үед нэг тонн нүүрсийг 105 ам.доллароор төсөөлж байсан бол өнөөдөр 40 гаруй ам.доллароор үнэ нь унаж ашиг олж, төсөвд нэмэр болох битгий хэл өөрийнхөө үйл ажиллагааны зардалд хүрэх эсэх нь цаашид эргэлзээтэй л боллоо. Ингэж л төсвийн хэмнэлт яригдаж, багш, эмч нарынхаа цалинг нэмэх, ахмадуудынхаа тэтгэврийг өсгөх боломж хаагдсан. Харин эсрэгээрээ нүүрс дагасан хулгай луйвар хэрээс хэтэрч, хэдэн их наядаар хэмжигдэх болсон тухай яриа нээгдсэн. Энэ бол бидэнд байгалийн баялгаа зохистой ашиглах шинэ хувилбар руу орохоос өөр гарцгүйг нотолж байна. Өнөөг хүртэл явж ирсэн зам маань буруу байсныг “Нүүрсний хулгай” хангалттай харууллаа.

“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс таван толгой”, “Эрдэнэт” үйлдвэрүүдийн үе үеийн захирлууд шоронд орсоныг тоолохоос ороогүйг нь тоолвол хурдан. Тэнд дандаа хулгайч нар томилогддог юмуу гэвэл үгүй ээ, зүгээр л төрд буюу бүлэглэл, фракцуудын, найран дундаа найрлах боломж л тэнд байгаа. Намын санхүүжилт нэрээр хийсэн хулгайгаа хаацайлан барьцаалж УИХ-ын гишүүдийг дуудаж авчираад загнах хэмжээнд төрийн өмчит компаниудын захирлууд хүрсэнийг жиг жуг гэдэг. Удаан тогтох тусам фракцуудынхаа хүсэлтийг биелүүлж буй гэсэн үйлдэл болохыг хулгай нь улам даамжирч томорч байгааг захын иргэд мэддэг болж.

Гэсэн ч нүүрс, зэсээ олборлохгүй, экспортлохгүй байх боломжгүй. Харин хулгай гарах нөхцөл боломжийг нь л хааж өгөх хэрэгтэй юм. Уг нь энэ их амархан ажил. Зөөлнөөр хэлбэл, төр уул уурхайн бизнесээс гарах ёстой. Хатуугаар хэлбэл, төр өөрөө уул уурхайгаас савраа татчих хэрэгтэй юм. Тэгвэл “Нүүрсний хулгай” гэх ойлголт байхгүй болно. Өнөөдөр уул уурхайн салбарт яригдаж байгаа бүх хулгай, “Нүүрсний хулгай” ч ялгаагүй бүхэлдээ төрийн өмчит компаниуд дээр гарч байна. Тэнд л хулгай үүрлэж, шахаа нүүрлэж байгаа. Түүнээс биш хувийн хэвшлийн уурхай дээр хулгай гэх ойлголт ч байхгүй. Угаасаа хувийн хэвшил өөрийнхөө хөрөнгөөс хулгай хийнэ гэдэг логикийн хувьд ч утгагүй зүйл. Иймээс төрийн оролцоог уул уурхайгаас салгаж байж энэ бүх хулгай цэгцлэгдэнэ. Тэрнээс нааш зогсохгүй нь ойлгомжтой.

Тавантолгой дээр ноцтой асуудлууд яригдаж байна. Монгол хүн бүрийн 1072 ширхэг хувьцааг нь эзэмшиж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр асуудал даамжирч, 30 их наядаар хэмжигдэх “Нүүрсний хулгай” гарсныг төрд хариуцлагатай алба хашиж буй хүмүүс ил тод мэдэгдэх болсон.

Энэ бол улсаараа бүтэн жил хэрэглэх улсын нэгдсэн төсөвтэй тэнцэх хэмжээний асар их мөнгө. Дээр нь бидний ноогдол ашиг авах ч лөөлөө болсон бололтой, мухар төмөр замаа цааш үргэлжлүүлж барина, баяжуулах үйлдвэрт нэмж хөрөнгө оруулна, усны нэмэлт хайгуул хийнэ, усаа хойд бүсээс татна тэгэж байтал нэмж нүүрс конвейрийг хийхээс аргагүй байдалд оруулсан бололтой түүний тулд цахилгаан станц барина, дээр нь өнгөрсөн хугацаанд Татварын ерөнхий газар 1072 хувьцаа эзэмшигчидээс Хятадын дотоодын татвараар тооцож аваад ноогдол ашигаас маань хумслаад байсан нь илэрсэн.

Хэдэн арван их наядаар нь эрх мэдэлд ойр хэдхэн хүн хуваагаад хулгайлсан гээд бодохоор төр уул уурхайн орд ашиглавал хулгай л нүүрлэдэгийг харуулж байна. Үнэндээ илэрсэн хулгай нь энэ, дээр нь уул уурхайн салбарын төрийн өмчит компаниудын захирлууд дандаа төрийн захиргаа, улс төрийн албан тушаал эрхэлж байсан бизнесийн бус салбарт ажиллаж байсан туршлагатай хүмүүс томилогддог. Уул уурхай гэдэг маш эрсдэлтэй, цаг хугацаа шаардсан, эрсдэл өндөртэй, зардал ихтэй салбар. Гэтэл гаргасан шийдвэрүүд нь ашгын бус алдагдал хүлээх шийдвэрүүдийг хулгай дээр нь нэмж тооцож үзвэл алдагдсан боломжууд, олох байсан ашгууд, мэргэжлийн бус шийдвэрүүд нь төрийн албан хаагчидаа тухайн бизнесээ ойлготол бид тоглуулсаар байх юмуу гэх асуулт байнга иргэд, мэргэжлийнхэн тавьдаг.

Иймээс чаддаг чаддагаа хийе. Хувийн хэвшил мэргэжлийн бизнесийн салбарын хүмүүс нь уул уурхайгаа эрхлээд, төр нь тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагчид нь татвар, хураамж, төлбөрөө яс тооцож авъя. Бид өнөөдөр үндэсний компаниудаа дэмжиж байж, уул уурхайн салбараа хийрхлээс хамгаалж байж л хөгжинө. Тэгж багш нарынхаа цалинг дэлхийн түвшинд хүргэж, эмч нарынхаа чадлыг бусдын энтэй үнэлж чадна. Цалин нэмэхийн тулд, эдийн засгийн тэлэхийн тулд уул уурхайгаас өөр түших салбар бидэнд алга. Иргэдийн хувьд ч цалинг чинь өгч байгаа хувийн хэвшлүүдээ дэмжиж, цалингаас чинь хулгайлж байгаа популист улстөрчидтэй тэмцэх цаг болсон. Улстөрчид мөнгө олохгүй, тэд нар бодлого боловсруулах ёстой болохоос аж ахуйн чанартай, өдөр тутмын тэсэлгээ, хүдэр бутлуурын оройны тайлан, өглөөний хайгуулын цооногын мэдээ  уншиж чадахгүй мөртөлөө мэдэмхийрэн уул уурхайн салбар руу уралдан орох хэрэггүй. Бид байгалийн баялгаа зохистой ашиглая гэвэл баялаг бүтээхийг хувийн хэвшилдээ даатгаад, АМНАТ болон бусад олон татвар хэлбэрээр хураан авсан  төрд төвлөрүүлээд иргэдэд буцаан оногдох баялгийн хуваарилалтаа төр нь оновчтой зохиоход л болно. Бас төрийн бодлого тогтвортой байх нь энэ салбарын, цаашлаад Монгол Улсын хөгжлийн үндэс байх болно гэдгийг онцлох ёстой байх.

Тэгэхгүй өнөөдөр эзэмшүүлсэн лицензээ маргааш нь цуцална гэдэг, өмнө нь тохирсон зүйлсээсээ дараа нь буцдаг бол Монголд хөрөнгө оруулалт олдохгүй. Тавантолгой дээр л жишээ авахад улс лиценз эзэмшиж байсан аж ахуйн нэгжээс 96 хувийг нь авсан хэрнээ хөрөнгө оруулалт хийснийх нь дараа эргээд булаах тухай ярих нь энэ салбарт итгэж мөнгө оруулах гадна, дотнынхныг үргээхээс өөр зүйлгүй. Энд нэг зүйлийг дахин дахин хэлэхэд ерөөс баялгийн хулгайгаас ангижръя гэвэл хувийн хэвшилтэйгээ хамтрахаас өөр сонголтгүй. Уул уурхайн баялгийг тэд л хамгийн зөв менежментээр удирдаж, эдийн засагтаа үнэлж барахгүй нэмэр болж байгааг үгүйсгэж болохгүй юм. Тэдний төлсөн татвар, хураамжаар л төрийн албан хаагчдын цалинг тавьж, төсвийн байгууллагуудын урсгал зардлыг төлж, ахмадууд, халамж шаардлагатай иргэдийнхээ тэтгэвэр, тэтгэмжийг өгч байгаагаа мартаж болохгүй юм. Харамсалтай нь, өнөөдөр манайд иргэдийнхээ мэдээлэл дутмаг байдлыг ашиглаж үндэсний хувийн компаниудаа өстөн дайсан мэтээр ойлгуулж, улс төрийн ашиг хонжоо олдог бүтэн бүлэг үүсчихлээ. Угтаа бол хувийн хэвшил, төрийн менежмент хоёр ямархуу зөрүүтэй явааг багахан судлахад л багцаалдаж болохоор юм билээ.

Ганцхан жишээ дурдахад, Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсон даруйдаа “Эрдэнэс Тавантолгой”-д БЭТ-ийн баг томилж, бодит нөхцөл байдалтай өөрийн биеэр газар дээр нь танилцсан байдаг. Ингээд энэ үеэр илэрсэн үйлдлүүдийг АТГ-т шалгуулахаар хүргүүлсэн гэдгээ мэдэгдээд байна. Тухайлбал, нүүрс баяжуулах үйлдвэрийг уурхайгаасаа 18 км-ын цаана байрлуулж, зөвхөн нэг машин нүүрс тээвэрлэх зардалд 1.5 сая төгрөг зарцуулж байсныг илрүүлснээ хэлсэн.

Тэгвэл энэ тухай өмнө нь “Энержи Ресурс” компанийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Батцэнгэл ч олон нийтийн сүлжээнд бичиж байсан аж. Тэрээр “Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэрийн гурван модуль 2011, 2012, 2013 онд тус бүр ашиглалтанд орж, жилдээ 15 сая тонн нүүрс хүлээн авч, хольж, баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг 100 хувь монгол инженер-техник, ашиглалт, засварын баг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж байна.

Нүүрсээ хямдруулан өгч бартертаж бариулсан үйлдвэрээ уурхайгаасаа 20 км зайд байршуулаад, сүр дулиантай тууз хайчлаад, туршилт зүгшрүүлэлт хэмээн 18 сар ухнатаад хүчин чадлынхаа 10 хувийг ашиглаж байна хэмээн баяр баясгалантайгаар олон нийтэд мэдээлсэн бол хувийн хэвшлийн компанид удирдлага нь ташраараа шууд халагдана” гэсэн нь нэгийг өгүүлж буй биз ээ. 

А.Болдбаатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (103.229.121.148)
    "Олигархиудыг Засгийн эрхээс Үндсэн хуулийн аргаар зайлуулах ямар ч боломжгүй бөгөөд гагцхүү зэвсэгт тэмцлийн аргаар зайлуулах боломжтой" гэж агуу Карл Маркс 1860 онд улс төрийн онолын алдарт бүтээлдээ бичжээ. Карл Марксын онолын энэ дүгнэлт нь туйлын үнэн болох нь MCS-ийн (Занданшатарын) Засгийн газрыг огцоруулах, хууль бусаар дахин сэргээх үйл явдлуудаар нотлогдов. Одоо үгүйрч хоосорсон 3,5 сая Монголчууд Засгийн газрыг Үндсэн хуулийн бус буюу зэвсэгт тэмцлийн замаар огцоруулах ганцхан зам үлдэв.
    2025 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.168.34.115)
    ЁСТОЙ ГУЦВАА ТӨР ЭЗЭМШИХ ЁСТОЙ...
    2025 оны 10 сарын 27 | Хариулах
    • иргэн
      Төр эзэмших нь буруу байхаа хө, харин татвараа яг тултал нь аваад явахад л болно.
      2025 оны 10 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Дамдинням: Шатахууны үнэ нэмэгдэх асуудал тодорхойгүй хэвээр байна
    8 цаг 12 мин
  • Ч.Лодойсамбуу: Номын хавтасны тухайд мэдээгүй байсан. “Nepko” хэвлэлийн газрын гаргаж өгсөн шинэ постероор номоо хэвлэлтэд өгсөн
    8 цаг 44 мин
  • "Улаанбаатар-хөрөнгө оруулалт" арга хэмжээ эхэллээ
    9 цаг 1 мин
  • Монголын анхны Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
    9 цаг 39 мин
  • “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
    9 цаг 54 мин
  • Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
    9 цаг 57 мин
  • Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
    10 цаг 35 мин
  • А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
    13 цаг 21 мин
  • Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
    14 цаг 10 мин
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
    14 цаг 17 мин
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
    14 цаг 43 мин
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
    15 цаг 0 мин
  • ФОТО: УИХ-ын хаврын чуулган нээлээ
    15 цаг 59 мин
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
    16 цаг 35 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 57 мин
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
    17 цаг 0 мин
  • ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
    17 цаг 10 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    17 цаг 13 мин
  • Улаанбаатарт 2 градус дулаан байна
    17 цаг 28 мин
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
    17 цаг 59 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК