
УИХ-ын гишүүн Б.Түвшин: "Юуны түрүүнд дарамт шахалтанд орсон юм шиг пост оруулсанд уучлаарай. Тийм юм байхгүй, миний нэг танил хүн надтай уулзаад та 1xBet-тэй холбогдоод байсан. Үүгээр нэвтрүүлэг хийнэ цацна 300ам.доллар өг гэж хэлсэн.
Энэ бол залуу улстөрчид, бизнесменүүдийг сүрдүүлдэг, нэр төрд нь халддаг нийгмийн үзэгдэл бий болсны жишээ. Үүнд бид үгүй гэж хэлэх ёстой. Яагаад бид үүнийг чимээгүй өнгөрөөх ёстой гэж. Магадгүй би хувьдаа үүнд үгүй гэж хэлээд чимээгүй өнгөрч болно. Гэхдээ бусдадаа сургамж болгох үүднээс пост бичсэн. Би бол тийм юм байхгүй гэсэн. Миний хувьд хууль бус юм хийгээгүй гэдгээ нүүр бардам хэлье.
Мөн энэ жил тодорхой зардлуудыг хасаж эмч, багш нарын цалинг нэмэх төсөл бэлдсэн байгаа. Ер нь бол урсгал зардал хэрээс хэтрээд байгаа, үүнийг хязгаарлаж урсгал зардал дундаасаа эмч, багш нарын цалинг нэмэх аргыг би хайж байгаа" гэлээ.























































Сэтгэгдэл (2)