
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй сургуульд сурдаг гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна.
Тэгвэл уг асуудалд түүний өмгөөлөгч Ү.Амарбат "Өчигдөр оройноос эхлээд Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англид өндөр төлбөртэй сургуульд сурдаг гэх мэдээг явуулж хүмүүсийн бухимдлыг төрүүлэх гэж оролдож байна.
Олны танил хүмүүс хүртэл түгээн шейрлэж бухимдаж байгааг харахад харамсалтай. Түүний ерөнхий боловсролын сургуулийн насны 3 хүүхэд нь эцэг эхийнхээ хамт Монгол Улсдаа сурч боловсорч байгааг албан ёсоор мэдэгдэж худал мэдээллийг түгээхгүй байхыг та бүгдээс хүсэж байна" хэмээжээ.

























































Сэтгэгдэл (3)