
А.Ариунзаяа: Өчигдөр төсвийн байнгын хороо хуралдаж төсвийн
ажлын хэсгийн гаргаж байгаа саналын томьёоллыг уншиж санал хураагдсан. Төсвийн ажлын хэсгийн гаргасан байгаа саналуудтай МАН-ын бүлгийн гишүүд санал нийлэхгүй байгаа.
Төсвийн ажлын хэсэн хүч түрж, цалингийн нэмэгдлийг далимдуулан 22 сургууль, 6 эмнэлэг эрүүл мэндийн байгууллага,Өнөр бүл хүүхэд хамгааллын газрын мөнгийг хасчихаад Ховд аймагт парк, орон нутагт соёлын төв, бизнес төв барих зэрэг ашиггүй саналууд оруулж ирлээ.
Бүлгийн хувьд улс төрийн шийдвэр гаргах болов уу гэж найдаж байна. Нэг бол оруулж ирсэн төсвөө эргүүлэн тат, нэг бол төсвийн хэлэлцүүлгийн үе шатыг нэг шатаар ухраах шийдвэр гаргах хэрэгтэй" гэлээ.




















































