Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй

2025-11-12
0
ЖИРГЭХ

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дарга асан Б.Ганхуягийн УИХ-ын дарга асан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан руу андуурч бичсэн мессеж, мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа хурал удирдсан проткол шийдвэрүүд устгагдсан асуудал,  Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Херо Б.Баатар нарын 50:50 хувийн өмчлөлтэй “Херо энтертайнмент” - ын зүгээс Гэрэгэ таурын 14, 15 давхрыг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Б.Энхбаяр: "УИХ -ын дарга асан Д. Амарбясгаланд холбогдох гэмт хэргийн шинжтэй асуудлыг гурван зүйл ангиар Улсын прокурорын газраас яллагдагчаар татсан бөгөөд яллах дүгнэлттэйгээ танилцаж гарын үсэг зурсан гэдэг мэдээлэл авагдсан. “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо дурдсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн зүгээс УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан руу андуурч бичсэн мессежийг та бүхэнд үзүүлж байна. Энэхүү нотлох баримт нь одоог хүртэл мөрдөн шалгах ажиллагааны хавтаст хэрэгт байхгүй бөгөөд авагдаагүй байна. Уг баримтыг энэ хэвлэлийн хурлын дараа хууль хяналтын байгууллагад нотлох баримтын бүрдэл хангаж хүлээлгэж өгнө. Андуурч бичсэн мессежид олон асуудлууд байна. Мессежид “Чи үл тоосоор ирсэн эсхүл таны хүч хүрэхгүй байгаа гэж ойлгох уу. Энэ томилгоог алдвал “Эрдэнэс Тавантолгой” -гийн 50 хувийг алдсан гэсэн үг. Юун том төсөл, том ирээдүй, том хөрөнгө no no шүү дарга аа.

Би чиний төлөө за гэж хэлээд ёогүй зүтгэж байгаа. Хэлсэн үг бүрийг чинь тушаал мэт хүлээн авч хатуу биелүүлж, хүлээсэн үүргээ нэрт төртэй бахархалтайгаар биелүүлснийг бүгд мэднэ.

2019.06.19-нд Б.Ганхуягаас Д.Амарбаясгалан руу

Манай сайд /Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар  нөгөө охин компанийн асуудлыг дахиад оруулж байна. Хүчээр жагсаалтад оруулсан байна гэнээ. Та анхаарал хандуулаач тэгэх үү. 1:50 цагийн дараа хойшлуулсн байна гэнэ ээ.

Яг энэ мессеж бичигдэж байх үед 2019 оны долдугаар сарын 9-нд Засгийн газрын 296 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн харьяа охин компани байгуулж, олон улсын хөрөнгийн зах зээлд IPO хийх шийдвэр гаргасан байна.

2019 оны долдугаар сарын 30-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 28 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой майнинг” охин компани байгуулсан. Улмаар энэ охин компанийн нэр дээр Бор тээгийн өмнөд хэсгийг хамрах тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн.

2020 оны дөрөвдүгээр сарын 27-нд Засгийн газрын 2020 оны 146 дугаар тогтоолоор саяны охин компани байгуулсан шийдвэрээ Засгийн газар хүчингүй болгосон.

2020 оны тавдугаар сарын 28-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Бор тээгийн лицензийг шилжүүлсэн байсан охин компанийг татан буулгасан. Өөрөөр хэлбэл, сая мессежээр харилцаж байгаа үйл баримт блл Бор тээгийг хэн авах вэ гэдэгтэй холбоотой агуулга энд яригдаж байна гэдгийг нотолж байгаа. Хэрвээ Бор тээг дээр сая төсвийг дагуулж Засгийн газраа өргөн барьсан Бор тээгийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж нээлттэй компани болгох хэлбэрээр ажилласан бол “Админерал” компанийг тойрсон нүүрсний хулгай гарахгүй байсан.

Бор тээгийг 100 хувь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжүүлсний дараа 2020 оны аравдугаар сарын 25-нд Бор тээгийн нүүрсийг ил уурхайн аргаар олборлох ТЭЗҮ батлагдсан. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Б.Ганхуяг баталсан. 2021 оны хоёрдугаар сарын 9-нд Бор тээг уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах төлөвлөгөө баталсан.

Миний 2023 оны арванхоёрдугаар сард “Админерал” гэх компанитай холбоотой тендерийн хууль бус шалгаруулалт явсан гэх нүүрсний сонсгол дээр баригдсан баримтууд энэнээс хойш болсон гэсэн үг.

Бор тээгийн уурхай ямар хэмжээний том уурхай билээ. “Эрдэнэс Тавантолгой”-н өнөдрийг хүртэл ашиглаж байгаа Цанхийн дараа орох 2023 оны арванхоёрдугаар сард нүүрс худалдан борлуулж байсан үнээр тооцоход 400 их наядын нүүрсний нөөцийн үнэлгээтэй буюу 100 тэрбум ам.долларын үнэлгээтэй том ордын уурхайн талаар бид асуудал ярьж байна.

Саяны мессеж, Бор тээг дээр IPO гаргах асуудал, байгуулаад дараа нь  цуцалсан асуудал, олборлогчийн сонгон шалгаруулсан цаг хугацааны хуанлыг та бүхэнд үзүүллээ.

“Гэрэгэ тауэр”-ын 14 давхрын оффисыг хууль бусаар авсан

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Б.Баатар нарын 50:50 хувийн өмчлөлтэй  “Херо энтертаймент групп” ХХК “Гэрэгэ тауэр”-ын 14,15 давхрыг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн асуудлыг судалж үзсэн.

Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороонд байршилтай оффисын зориулалттай барилга. 14 давхар нь 476.7, м2,15 давхар нь 556 м2 талбайтай оффис байна. 2014 оны зургадугаар сард “Герман стандарт” компанийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гарсан байсан. “Герман стандарт” болон “Херо энтертайнмент групп” ХХК 2017 оны арваннэгдүгээр сарын 22-нд 15 давхрын 556 м2 байрыг худалдах, худалдан авах гэрээ хийж худалдсан. Тухайн үед 1м2-ыг 680 мянган төгрөгөөр үнэлж нийт 378 сая 80 мянган төгрөгөөр гэрээг байгуулсан. 2018 оны аравдугаар сарын 4-12-ны хооронд “Херо энтертайнмент групп” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. 2021 оны аравдугаар сарын 26-нд “Герман стандарт” компани “Грийнпинус” компанийн хооронд үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ байгуулж 14 давхрын 476.7 м2 талбайг 700 сая төгрөгөөр үнэлж “Грийнпинус” компани худалдан авсан байна.

2025 оны нэгдүгээр сарын 8-нд “Херо энтертайнмент групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны нэгдүгээр сарын 8-ны тогтоолоор 14 давхрын 476.6 м2 талбайтай оффисыг худалдан авахыг зөвшөөрсөн тогтоол батлаад энэ гэрээнд гарын үсэг зурахыг Б.Баатар захиралд зөвшөөрсөн. 2025 оны нэгдүгээр сарын.9-нд “Грийнпинус” компани “Херо энтертайнмент групп” ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Нийтдээ 14 давхрын 476.7 м2 талбайг 1.5 тэрбум төгрөгөөр үнэлж, 2025 оны нэгдүгээр сарын 20-ны дотор мөнгийг нь шилжүүлэх нөхцөлтэй байсан. Гэтэл нэгдүгээр сарын 9-нд энэхүү худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдрөө үл хөдлөхөд мэдүүлгээ гаргасан. Мөн худалдан авах тал бус худалдаж байгаа тал нь үл хөдлөхийн 30 сая төгрөг татварт төлсөн. Мөн тэр өдрөө үл хөдлөхийн гэрчилгээ гарсан. Мөнгөө шилжүүлээгүй байхад үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гараад “Херо энтертаймент групп” ХХК руу шилжсэн. Өөрөөр хэлбэл, 14 давхартай холбоотой оффисыг 1м2-ыг нь гурван сая төгрөгөөр үнэлсэн. Мөн мөнгийг нь өгөөгүй байж өөрийнхөө нэр дээр авсан. Тиймээс энэ асуудлыг миний бие цааш шалгах ёстой гэж үзэж байгаа. Энэ асуудлаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Дүүрэн “Б.Энхбаярын нэвтрүүлгээр ярьсан асуудал үнэн” гэдэг пост хийсэн. Миний мэдэж байгаагаар Т.Дүүрэн хууль бусаар дээрэмдсэн гэх үйлдэл энэ учир холбогдлын талаар тухайн үед Л.Оюун-Эрдэнэ, Херо Б.Баатар, А.Амундра гэсэн гурван хүн сууж байгаад хэлж байсан үгийн агуулга, энэнээс хойш цагдан хоригдсон гэсэн асуудлаар хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгөөд явж байгаа. Өнөөдөр миний бие энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж албан ёсоор шалгуулна" гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Wefred Zero (149.102.238.165)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT // GEO COORDINATES RECOVERY HACKER I have read a lot of stories about people losing money to investment scams. I too have been a victim of this scams. I lost about $700 in Bitcoin some months ago, I searched around and tried to work with people ,unfortunately I was scammed as well. This happened for months until I came across GEO COORDINATES RECOVERY HACKER. I would first want to thank GEO COORDINATES RECOVERY HACKER for their professional support and unshakable devotion, which resulted in the successful recovery of my money. I would highly recommend them to anyone in need of such services. Details for getting in touch: Email:   Email: geovcoordinateshacker@gmail.com   Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack  Telegram: @Geocoordinateshacker 
    2025 оны 11 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    9 цаг 55 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    10 цаг 50 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    11 цаг 10 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    11 цаг 10 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    12 цаг 10 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    Өчигдөр 17 цаг 56 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    Өчигдөр 17 цаг 18 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Өчигдөр 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Өчигдөр 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК