
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын талаар мэдээлэл хийлээ.
Ү.Амарбат: "Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Миний үйлчлүүлэгч Д.Амарбаясгаланг дуудсан цагт нь очоод мэдүүлэг, байцаалт, тайлбар өгч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар шалгагдаж байгаа асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Харин энэ бүх асуудалтай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд. Одоогоор Б.Энхбаяр сайд шүүхийн нэхэмжлэлээ гардаж аваагүй байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт нь очоогүй. Өчигдрийн байдлаар албадан ирүүлэх захирамж гарсан юм билээ. Нэхэмжлэлийг гардан авч шүүх ажиллагаанд оролцоосой гэж хүсэж байна.
Очоод энэ яриад байгаа баримт материалаа өгч, тайлбар өгөх ёстой. Б.Энхбаяр сайд энэ баримт гээд байгаа зүйлсээ хурдан аваачиж өгөөсэй. Бид гүтгэлэг байсан гэдэг бүх няцаалтыг өгөхөд бэлэн байна" гэлээ.


























































Сэтгэгдэл (1)