
"УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх" асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар буюу 66.7 хувийн саналаар Х.Булгантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
Тэгвэл түүний оронд МАН-ын бүлгээс санал болгосны дагуу УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ-ийг УИХ-ын дэд дарга-аар томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 78 хувийн саналаар УИХ-ын дэд даргаар томиллоо.

























































