
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн үг хэллээ.
Тэрбээр "Бид тогтвортой хөгжлийг яръя гэвэл хүний хөгжлийг ярих хэрэгтэй болчихоод байгаа юм. Бодлого барьж буй яамны хувьд хүний хөгжлөө юу гэж бодож байгаа юм бэ. Эрүүл боловсролтой, бүтээлч иргэдтэй болох нь бидний номер нэг зорилго болчихоод байна. Нийгэм, эрүүл мэндийн чиглэлээр хүнээ дэмжиж байж, ирээдүйд болох эрсдэлүүдээс хамгаалах, яваандаа төрөөс гарах зардал ч буурах боломжтой гэж харж байна" гэв.


























































