
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Тэргүүн Шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо. Ж.Энхбаяр нь хуульч мэргэжилтэй, улсад 31 ажилласан, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон. Мэргэжлийн хяналт, Хөдөө аж ахуй, Батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдлын салбарт бодит үр дүн гаргаж ажилласан туршлагатай. М.Бадамсүрэн нь төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, улсад 18 жил ажилласан.






















































