Counter-Strike 2 албан ёсоор Esports Nations Cup (ENC) тэмцээний хөтөлбөрт багтаж, үндэсний шигшээ багууд хоорондоо өрсөлдөх шинэ томоохон тэмцээн Саудын Арабын Рияд хотод 2026 оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдахаар боллоо. Esports World Cup Foundation-ы зарласнаар тус тэмцээн арваннэгдүгээр сарын 10-наас 15-ны хооронд үргэлжилж, нийт 1.32 сая ам.долларын шагналын сантай байх юм. ENC-ийн хүрээнд зохиогдох CS2 тэмцээн нь VRS Tier 2 ангилалд багтах бөгөөд багууд зөвхөн нэг улсын иргэншилтэй тоглогчдоос бүрдэх ёстой гэсэн журамтай. Тийм учраас 1XBet-ийн ивээн тэтгэдэг The MongolZ, Aurora Gaming гэх мэт нэг улсын тоглогчдоос бүрддэг багуудад өндөр амжилт гаргах өндөр боломжтой юм.

Тэмцээнд оролцох 24 баг эхний шатанд дөрвөн хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглож, хэсэг бүрийн эхний дөрвөн байр дараагийн шатанд шалгарна. Хэсгийн тоглолтууд нэг ялалтын зарчмаар явагдах бол плей-офф шатнаас эхлэн гурван тоглолтын хоёрт ялалт байгуулсан баг хожих системд шилжих юм. Харин финалын тоглолт таван тоглолтын гурван ялалтаар шийдэгдэнэ. Тус тэмцээнд оролцох багуудыг долоодугаар сард зохион байгуулагдах үндэсний болон бүсийн шатны шалгаруулалтаар тодруулах бөгөөд дэлхийн 96 улс хамрагдана.
Шинээр нэвтрүүлж буй CS2 Үндэсний багийн чансааны систем нь Valve Regional Standings болон FACEIT Elo оноонд тулгуурлан улс орнуудын чансааг тодорхойлж, шалгаруулалтын эрэмбийг тогтооно. Үүний дараа бүсийн шатанд шилдэг багууд шалгарч, Хойд Америк, Европ, Ази, Африк, Өмнөд Америк, Далайн орнуудын төлөөлөл ENC-д оролцох эрхээ авах юм. Энэхүү шинэ формат нь Counter-Strike-ийн үндэсний шигшээ багийн тогтолцоог хөгжүүлж, олон улсын өрсөлдөөнийг шинэ түвшинд гаргана гэж мэргэжилтнүүд үзэж байна.

















































