
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ болон Иран улсууд гал зогсоох хэлэлцээрт хүрсэн гэж мэдэгджээ. Уг үйл явдлаас хоёр цагийн дараа Ираны дээд удирдагч бүх цэргийн анги нэгтгэлүүддээ гал зогсоохыг үүрэг болгосон байна.
"Энэ бол дайны төгсгөл биш, гэхдээ бүх цэргийн анги нэгтгэлүүд Дээд удирдагчийн тушаалыг дагаж, галаа зогсоох ёстой" гэж мэдэгдэлд дурджээ.
Гэвч Доналд Трамп Ирантай хоёр долоо хоногийн гал зогсоох тохиролцоонд хүрснээ зарласны дараахан Персийн булангийн бүс нутаг болон Израил даяар пуужингийн дайралт болсон тухай мэдээлэгдсэн. АНУ-ын цэргийнхэн Иранд хийх цохилтоо түр зогсоосон ч Израил одоо хүртэл цохилт өгсөөр байгаа тухай Израилын цэргийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Ормузын хоолой: Ираны цэргийнхэн гал зогсоох үеэр Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцыг зохицуулах болно гэж Ираны гадаад хэргийн сайд мэдэгдэв. Трамп хоолойг дахин нээх нь гал зогсоох хэлэлцээрийн гол нөхцөл байсныг дурджээ.
Пакистаны ерөнхий сайд Баасан гарагт Иран, АНУ-ын төлөөлөгчдийг Исламабадад хэлэлцээ хийхээр урьсан. Мягмар гаргийн өглөө Пакистан дипломат харилцаа тогтоохын тулд хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох санал гаргасан.
Л.Баяр
























































