БАРИМТ 1
Америкийн Нэгдсэн Улс нь опиоидын хэт хэрэглээний хямралаараа дэлхийд тэргүүлдэг.
БАРИМТ 2
Афганистан нь дэлхийн опиумын ихэнхийг үйлдвэрлэдэг.
БАРИМТ 3
Орос улс болон Зүүн Европын орнуудад тариурын хэрэглээнээс үүдэлтэй халдварт өвчин өндөр байдаг.
БАРИМТ 4
Мексик нь хар тамхины хууль бус наймааны гол дамжин өнгөрөх бүс юм.
БАРИМТ 5
Монгол Улсад үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамал, бэлдмэл, бодисыг энгийн ярианд “хар тамхи” гэж хэлж нэршсэн.
БАРИМТ 6
Дэлхийн хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хэрэглэдэг 15-64 насны 270 сая хэрэглэгч байна.
БАРИМТ 7
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын улмаас жилд 780 мянга гаруй хэрэглэгч амь насаа алдаж байна.
БАРИМТ 8
АНУ-д 2021 онд таван минут тутамд нэг хүн нас барсан харамсалтай мэдээлэл бүртгэгджээ.
БАРИМТ 9
Хар тамхины хамгийн эртний хэлбэрүүдийн нэг болох опиумыг Сүмер-чууд МЭӨ 3400 оны үед хэрэглэж байсан гэж үздэг.
БАРИМТ 10
Опиумыг эрт үед өвдөлт намдаах эм болгон ашигладаг байсан.
БАРИМТ 11
Хар тамхи тархинд “аз жаргалын дохио” үүсгэдэг допаминыг хиймлээр хэт их ялгаруулдаг.
БАРИМТ 12
Зарим синтетик хар тамхи нэг удаагийн хэрэглээгээр ч амь насанд аюул учруулдаг.
БАРИМТ 13
Хар тамхи хэрэглэдэг хүмүүсийн тархины бүтэц бодитоор өөрчлөгддөг. Удаан хэрэглэснээр хүн энгийн зүйлээс баярлах чадвараа алдаж эхэлдэг.
БАРИМТ 14
Хар тамхи хэрэглэх нь хүний шийдвэр гаргах чадварыг шууд сулруулдаг.
БАРИМТ 15
Cocaine хэрэглэсний дараа сэтгэл гутрал огцом нэмэгдэх нь түгээмэл.
БАРИМТ 16
Дэлхий даяар ойролцоогоор 296 сая хүн ямар нэг төрлийн хар тамхи хэрэглэж байна гэж НҮБ-ын Хар тамхи, гэмт хэргийн албанаас мэдээлсэн.
БАРИМТ 17
Жил бүр 500,000 гаруй хүн хар тамхитай холбоотой шалтгаанаар нас бардаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн.
БАРИМТ 18
Хар тамхины хууль бус наймаа нь жил бүр хэдэн зуун тэрбум долларын эргэлттэй.
БАРИМТ 19
Опиумын дайн нь хар тамхины худалдаанаас үүдэлтэй анхны томоохон олон улсын зөрчил байсан.
БАРИМТ 20
Колумбын картелиуд 1980–1990-ээд онд дэлхийн кокаины ихэнхийг нийлүүлж байв.
БАРИМТ 21
Монголд хар тамхины хэрэглээ дэлхийн зарим оронтой харьцуулахад бага боловч сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.
БАРИМТ 22
Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна. Үүний 63.6 хувь нь тээвэрлэсэн, 22.7 хувь нь улсын хилээр нэвтрүүлжээ.
БАРИМТ 23
Сүүлийн есөн жилийн хугацаанд хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн 89 гэмт хэрэг бүртгэгдсэн.
БАРИМТ 24
Нийт 13 улсаас мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг бүртгэгдсэнээс хамгийн олон нь БНХАУ-аас байсан гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байна.
















































