
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Урин дулаан цаг ирэхээр махны нийлүүлэлт нэмэгддэг нийлүүлэлт нэмэгдэхээр дагаад үнэ нь буурдаг юм. Тэрнээс биш галт тэрэгний календарь шиг зүйл хэлээгүй. Төрөөс маханд оролцож буй ганц л зүйл бий. Тэр нь нөөцийн махны асуудал л байгаа. Одоогоор бидэнд байгаа 200 орчим тонн махыг нэгдсэн цэгүүдээр худалдаалах шийдэлд хүрээд байна.
Өчигдөр О.Амгаланбаатар гишүүний хэлж байгаа зүйлийг сонсоод их гайхлаа. Төрийн өндөр албан тушаалтнаас ийм болчимгүй үг гарсанд харамсаж байна. О.Амгаланбаатар гишүүн маань сонин содон зүйл сэтгэдэг хүн. “Дөргөн нуурын эрэг дээрх хосуудын уулзалт”, “Нэг эрийн гурван наадам” гэх мэт зүйлүүдээ хууль болгох гээд яваад байдаг хүн шүү дээ. Энэ удаад арай хэтэрч байна. Шүлхий өвчнийг гаргахгүйн төлөө бүхэл бүтэн систем ажиллаж байна" гэв.





















































