
Нийслэлийн Баянгол дүүргийн 2-р хороо Старс төвийн 5 давхарт хоолны газар шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 08:35 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас удирдлага, зохион байгуулалтаар хангаж байна.


















































