
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны долдугаар сарын 24-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотод 1, орон нутагт 1 тохиолдол шинээр бүртгэгджээ. Эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5507 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3945, 5-9 насны 2034 хүүхэд, 15-19 насны 1874 хүүхэд улаан бурхнаар өвджээ.


















































