
Туул голын сав газрын захиргаа болон “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн ажилчид, албан хаагчдын оролцоотой Туул голын хамгаалалтын бүсэд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.
Долоодугаар сарын 27-ны өдрийн үйл ажиллагаанд 4 байгууллагын 230 гаруй ажилчид нийт 700’000 метр.кв талбайг хамруулан, 6.3 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ. “Сүү” ХК, Хан-Уул дүүргийн ЗДТГ, хог тээвэрлэлт хариуцсан “Хан эко тээвэр” ОНӨААТҮГ зэрэг албан байгууллагууд хамтран ажиллав.
Цэвэр орчин – хариуцлагатай иргэнээс эхэлнэ. Хогоо ил задгай хаяхгүй байж, байгальд хариуцлагатай амарч, зугаалж, байгалиа хамтдаа хамгаалцгаая.
Хог хаягдлаа байгальд үлдээхгүй байх нь иргэн таны үүрэг, хариуцлага, ирээдүйдээ үлдээх үнэт соёл юм.



















































