
Английн Лийдс хотод байрлах дэлхийд алдартай Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ.
“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн үеэр Чингис хааны үеийн монголын цэрэг дайчид морь унах чадварыг хэрхэн эзэмшиж, дайн байлдаанд морьтон цэргүүд яаж ордог байсныг бодитоор үзүүлж байгаа аж.

Морьтнуудын үзүүлбэр, цаасаар монгол гэр хийх, монгол элч Хурдан Баттай хамт ази, африкийн үзүүлэнгийн хэсгийг сонирхох зэрэг үйл ажиллагаа нь үнэ төлбөргүйгээр сонирхуулж байна. Монголчууд 13-р зуунд өртөөгөөр дамжуулан мэдээллийг маш шуурхай хүргэдэг байсан аргыг энэхүү Хурдан Бат хөтөч мэдрүүлэх ажээ.

Монголчуудад зориулсан энэхүү арга хэмжээг үзэж сонирхохоор Лондон хотод амьдардаг монголчууд хамтдаа наймдугаар сарын 8-ны өдрийн 09.00 цагт Лийдс хот руу хамт аялахаар болжээ. Хэрэв та Лондон хотод амьдардаг, хамт аялахаар бол 07716 792027 болон 07708 017976 дугаарын утсаар холбогдох боломжтой юм байна.

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн үеэр явагдах эдгээр үнэ төлбөргүй үзүүлбэрүүд наймдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. Энд дарж мэдээлэлтэй танилцана уу. https://royalarmouries.org/leeds/whats-on/mongolian-summer

















































