“Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлж танхимаар 800 оноо авсан, дүйцүүлсэн 800 оноо авсан, элсэлтийн ерөнхий шалгалтад хос 800 оноо авсан сурагчид болон сурагчдаа амжилттай бэлтгэсэн багш нарт шагнал гардууллаа. Сурагчид англи хэл, математик, нийгэм судлал, монгол хэлний хичээл дээр 800 оноо авч, бусдыгаа түүчээлжээ. Түүнчлэн элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлсэн шилдэг байгууллагын тэргүүн байрыг Ч.Хишигмаа захиралтай 65-р сургууль, Э.Тогтуун захиралтай Номуун сургууль, дэд байрыг Г. Цагаанцоож захиралтай Ирээдүй сургууль, Хо Сон ХЕ захиралтай Гэрэлт-Ирээдүй сургууль, гутгаар байрыг С.Энх-Ариун захиралтай Хөгжил сургууль, М.Туулсайхан захиралтай 12-р сургууль тус тус шалгарлаа.




















































