Швейцарийн Цюрих хотноо өнгөрсөн шөнө 2014 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчинг шалгаруулах ёслол болж өнгөрлөө. Энэ удаагийн дэлхийн шилдэг буюу Ballon d"Or-ийн эзнээр Реал Мадридын супер тоглогч Криштиану Роналду шалгарчээ. Португалын шигшээ болон Реал Мадридын супер од Криштиану Роналду 37.66 хувийн саналаар тэргүүлж, карьерийнхаа 3 дахь Ballon d"Or-ийг хүртэж Иохан Круйфф, Кевин Кееган, Карл-Хайнз Румменигге, Мишель Платини, Марко Ван Бастен, Лионель Месси нарын адилаар Ballon d"Or-ийн цомоо хамгаалсан түүхэн дэх долоо дахь тоглогч боллоо. Харин Мессигийн хувьд 15.76 хувийн саналаар хоёрдугаар байранд орчээ. Мануэль Нойер 15.72 хувийн санал авч гуравдугаар байранд орсон байна.

























































