Гэрэл зурагчин Б.Анхбаяр, Ө.Баттайван нар хамтран Монголын утга зохиолын салбарын төлөөлөгчдийн хөрөг зургийн “12” гэрэл зургийн үзэсгэлэнгээ “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 22-25-нд дэлгэх гэж байна. Анхны төсөл нь “Монголын утга зохиолын салбарын төлөөлөгчид” гэх сэдэвтэй бөгөөд утга зохиолын салбарын төлөөлөл болгож 17 зохиолч, яруу найрагчийн хөрөг зургийг буулгаж олноо танилцуулах гэж байна.Д.Дуулим

























































