Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Манай улс дэлхийн аялал жуулчлалын тэргүүлэх үзэсгэлэнд оролцоно

2015-1-16
0
ЖИРГЭХ

Untitled
И-Ти-Берлин 2015 гэж юу вэ?


2015 оны 3 дугаар сарын 3-наас 8-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо И-Ти-Би–Берлин 2015 (ITB Berlin 2015) үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна.

Энэ бол дэлхийн аялал жуулчлалын салбарын жил бүрийн хамгийн том нэгдсэн арга хэмжээ юм. 180-аад орны 10000 орчим компани тогтмол оролцож бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилдаг ба дунджаар 100 мянга орчим хүн үзэж сонирхдог. Түүнчлэн 60000 орчим аялагч ирж, 8000 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан энэхүү үзэсгэлэнг сурвалжилж байна.

Монгол Улс И-Ти-Би–Берлин 2015-ын Түнш орон.

 Монгол Улс уг үзэсгэлэнд 2000 оноос хойш жил бүр тасралтгүй оролцож ирсэн  ба 2015 оны хувьд Түнш орны онцгой статустайгаар оролцох гэж байна.

И-Ти-Би–Берлин-д жил бүр нэг л улс албан ёсны Түнш орон байдаг.

Тухайн жилийн Түнш орон нь үзэсгэлэнгийн онцгой зочин болж онцгой эрхтэйгээр оролцож бүх нийтийн анхаарлын төвд байдаг.
Ингэснээр энэ хүндтэй цэгээс Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах, олон улсын болон дотоодын бизнесийн түүнчлэн олон нийтийн кампанит үйл ажиллагаанд өргөн хүрээнд хамрагдан, улс орондоо жуулчдын урсгалыг татах онцгой боломж нээгдэж байгаа юм.  

И-Ти-Би–Берлин 2015-ын үеэр бид ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

Монгол Улс энэ оны “И-Ти-Би – Берлин 2015” үзэсгэлэнд албан ёсны түнш орны статустай оролцсоноор дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулна.

-    Үзэсгэлэнгийн 178000 үзэгч бүхий албан ёсны үйл ажиллагааг  нээх,
-    Олон улсын 3600 VIP зочдод зориулсан хурал, гала концерт болон Монгол Улсын соёл, зан заншлыг харуулсан хүлээн авалт
-    Аялал жуулчлалын мэргэжлийн хурал чуулган, дугуй ширээний ярилцлага зэрэг 9 удаагийн илтгэл тавих
-   Олон улсын Адал Явдалт Аялал Жуулчлалын Нийгэмлэг болон бусад мэргэжлийн холбоо байгууллагуудтай стратегийн түншлэл байгуулах
-    Бусад хэд хэдэн уулзалт, соёлын арга хэмжээнүүд
-    Монгол Улсыг сурталчлан таниулсан хэвлэмэл материалууд, каталоги  

Монгол Улсаас ямар төлөөлөл оролцох вэ?

Exhibitor буюу Үндсэн оролцогчоор:

- Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, мөн 18 тур оператор компани болон Нийслэлийн аялал, жуулчлалын газар

Visitor буюу оролцогчоор:
-Аялал жуулчлалын салбарын 50 байгууллага, аж ахуйн нэгж

Түнш орноор оролцсоноор ямар боломж нээгдэх вэ?

И-Ти-Би–Берлин 2015-д Түнш орноор оролцсоноор тухайн оронд ирэх жуулчдын урсгал 15-30 хувь нэмэгддэг гэсэн судалгаа байдаг.

Тухайлбал, 2010 онд ийм статустай оролцсон Турк Улсын хувьд 2010 онд жуулчдын тоо 28,6 сая байсан бол 2011 онд 31,4 сая болж 9%-иар, улмаар 2012 онд 39,7 сая болж 26%-иар, 2013 онд дахин 20% өссөнөөр дэлхийд хамгийн их жуулчин хүлээн авдаг улсуудын  6 дугаарт орж байна.

Монгол Улсын тухайд гэвэл “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого"-ын баримт бичигт Аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоно. Монголд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэх гэж заасан байдаг бөгөөд уг үзэсгэлэн нь энэхүү зорилтыг хангах чухал түлхэц, томоохон боломж юм.

Уг үзэсгэлэнд оролцсоноор германы хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээний бүхий л сувгуудаар дамжуулан монголын талаарх мэдээллийг Европын Холбооны орнуудын 570 сая гаран хэрэглэгчид хүргэн, Монгол Улсыг сурталчлах боломж нээгдэж байна.

Хэдийгээр манай улсын дэд бүтэц нэг сая жуулчин хүлээн авахад одоохондоо хангалттай сайн биш ч Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбартаа ихээхэн ач холбогдол өгч, хөрөнгө мөнгө зарцуулснаар аялал жуулчлалын салбарынханд бизнесээ өргөжүүлэх томоохон боломжийг олгож улмаар гадаадын жуулчдын тоо ихсэх тусам үүнийгээ дагаад аялал жуулчлал, үйлчилгээний салбар сайжрах юм.  

Бэлтгэл ажлын хэсэг:

Үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлыг хангах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд даргалж байгаа бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Гадаад хэргийн яам, “Аялал, жуулчлал – Ирээдүй” ТББ болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 

Та бүхэн И-Ти-Би–Берлин 2015 үзэсгэлэнгийн талаар асууж тодруулах зүйл болон Монгол Улс амжилттай оролцоход тустай санал хүсэлт байвал “Аялал жуулчлал – Ирээдүй” ТББ-ын 7711-1523 дугаарт хандана уу.



0
ЖИРГЭХ
Санал болгох
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
Хайрын тухай 24 сайхан шүлэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
    1 цаг 46 мин
  • Улаанбаатарт -8 градус хүйтэн байна
    1 цаг 54 мин
  • Йоханнес Хөсфлот Клэбо Милано–Кортина 2026 өвлийн олимпын эрэгтэйчүүдийн 4×7.5 км буухиа уралдаанд түрүүлж, Олимпын ес дэх алтан медалиа хүртсэнээр түүхэн амжилт тогтоолоо
    11 цаг 24 мин
  • "The MongolZ", "Team Vitality"-тай "PGL Cluj-Napoca 2026" тэмцээний Swiss шатны 2-р тойрогт (BO3) тоглоно
    11 цаг 32 мин
  • МИЛАН-КОРТИНА 2026: Канадын кёрлингийн баг булхайцсан хэмээн буруутгагдлаа 
    11 цаг 56 мин
  • NBA-ын шилдэг бөмбөг эзэмшигчид
    11 цаг 59 мин
  • "INTRO 2023" фестиваль
    12 цаг 5 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
    23 цаг 47 мин
  • “Алдарт эх“-ийн одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
    23 цаг 52 мин
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
    23 цаг 56 мин
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
    Уржигдар 15 цаг 41 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа
    Уржигдар 14 цаг 25 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчид Д.Үүрийнтуяаг нэр дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
    Уржигдар 12 цаг 17 мин
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
    Уржигдар 11 цаг 35 мин
  • Норвегийн тамирчин Йоханнес Хёсфлот Клэбо Олимпын найм дахь алтан медалиа хүртсэнээр бүх цаг үеийн дээд амжилттай зэрэгцэж ирлээ 
    Уржигдар 11 цаг 29 мин
  • СТАТИСТИК: Валентин нэртэй гурван хүн байна
    Уржигдар 10 цаг 44 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална
  • Улаанбаатар хотод IJF Их Дуулга тэмцээнийг дахин ДӨРВӨН удаа зохион байгуулах гэрээг үзэглэлээ
  • Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • "Эрдэнэс Тавантолгой"-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орно
  • Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын нөлөөгөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ
  • Евразийн худалдааны түр хэлэлцээрийг дөрвөн улс соёрхон батлаад байна
  • Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1650 дуудлага иржээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
24 баримт
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК