Жил бүр уламжлал болон зохиогддог яруу найргийн “Болор цом” наадам өчигдөр Төв аймгийн төв Зуунмод суманд болж өндөрлөлөө. Энэ жил 32 дахь удаагаа зохиогдож байгаа уг наадамд Б.Мягмаржав тэргүүлжээ. Дэд байрт Ц.Эрдэнэбаатар, гутгаар байранд О.Цэнд-Аюуш, IV байрт М.Баттөмөр, V байрт өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц нар шалгарсан байна.
Уг наадамд энэ жил 32 найрагч эхний шалгаруулалтаас шалгарч, Өвөр Монголын хоёр найрагч нэмэгдснээр 34 найрагч шүлгээрээ өрсөлджээ.




























































Сэтгэгдэл (1)